2022
Сэтгэлийнхээ угаас
2021 оны 5-р сар


“Сэтгэлийнхээ угаас,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 5-р сар.

Ням гаргийн үдээс хойших хуралдаан

Сэтгэлийнхээ угаас

Хэсгүүд

Зураг
бэлэвсэн эмэгтэйн зооснуудыг харуулсан зурагт хуудас

PDF татаж авах

Есүс Христийн шавь байх нь бидний зүгээр л хийдэг олон зүйлийн нэг нь биш юм. Аврагч бол бидний хийдэг бүх зүйлийн цаана түлхэц болж өгдөг хүч юм. …

Тэгвэл бид амьдралыг маань завгүй болгодог олон ажил, үүрэг хариуцлагаа яах болж байна вэ? …

“Тэнгэрлэг Эцэг тань та нарт эдгээр бүх зүйл хэрэгтэйг мэддэг.

“Харин та нар эхлээд Бурханы хаант улсыг мөн түүний зөв шударгыг эрэлхийл, мөн эдгээр бүх зүйл та нарт нэмэгдэн өгөгдөх болно” [3 Нифай 13:32–33; мөн Матай 6:32–33-ыг үзнэ үү].

Гэхдээ энэ нь амархан байна гэсэн үг биш юм. Үүнд золиослох, бүхнээ зориулахын аль аль нь шаардагдана.

Энэ нь зарим зүйлээ орхиж, зарим зүйлээ хөгжүүлэхийг шаарддаг.

Золиослох гэдэг нь илүү үнэ цэнтэй зүйлийн төлөө ямар нэг зүйлээ орхих гэсэн үг юм. …

Бүхнээ зориулах нь дор хаяж нэг чухал талаараа золиосноос ялгаатай. Бид ямар нэг зүйлд бүхнээ зориулахдаа үүнийгээ тахилын ширээн дээр шатаж дуусгахаар үлдээдэггүй. Оронд нь бид үүнийг Их Эзэнд үйлчлэхэд ашигладаг. Бид үүнийг Түүнд болон Түүний ариун зорилгод зориулдаг. …

Бид амьдралаа, бас хийх ёстой хэдэн зуун ажлаа хараад сэтгэлээр унадаг. Харин бид нэг зүйлийг буюу Бурханыг болон Түүний хүүхдүүдийг олон зуун арга замаар хайрлаж, тэдэнд үйлчлэхийг зорьсноор тэдгээрт баяр баясгалантай ажиллаж чадна.

Ийнхүү биднийг хойш татаж байгаа аливаа зүйлээ золиосолж, үлдсэнийг нь Их Эзэнд болон Түүний зорилгын төлөө зориулснаар бид бүхэл бодгалиа өргөдөг.

Хэвлэх