2022
Сүнслэг инерцийн хүч
2021 оны 5-р сар


“Сүнслэг инерцийн хүч,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 5-р сар.

Ням гаргийн өглөөний хуралдаан

Сүнслэг инерцийн хүч

Хэсгүүд

Зураг
Есүс Христ Магдалын Мариад үзэгдэж буйг харуулсан зурагт хуудас

PDF татаж авах

Инерц нь хүчирхэг агуулгатай ойлголт юм. …

Өнөөдөр би сүнслэг эерэг инерцийг хадгалахад бидэнд туслах таван тодорхой үйлдлийг санал болгоё.

Нэгдүгээрт: Гэрээний зам дээр гарч, тэндээ үлд.

… Гэрээний зам бол өргөмжлөлийг хүртэж, мөнх амьдралыг хүлээн авахад хөтлөх цорын ганц зам билээ.

Өдөр бүр наманчлахад ирдэг баяр баясгаланг олж мэд.

… Наманчлал бол өсөлт хөгжлийн түлхүүр юм. Цэвэр итгэл нь биднийг гэрээний замаар урагшлахад хөтөлдөг.

Наманчлахаас бүү ай, бүү хойшлуул. …

Миний өгөх гурав дахь зөвлөгөө: Бурханы тухай мөн Тэрээр хэрхэн ажилладаг талаар олж мэдээрэй. …

… Тиймээс Сатаны төлөвлөгөөг эсэргүүцэх ерөндөг нь тодорхой юм. Бид өдөр бүр Их Эзэнийг шүтэж, Түүний сайн мэдээг судлах хэрэгтэй. …

Миний өгөх 4 дэх зөвлөгөө бол Гайхамшгийг эрэлхийл мөн хүлээ. …

… Их Эзэн танд амьдрал дахь уулаа нүүлгэхэд тусалж байгааг ухаарахаас илүү цөөн хэдэн зүйл таны сүнслэг инерцийг хурдасгах болно.

Миний өгөх 5 дахь зөвлөгөө бол Өөрийн амьдрал дахь зөрчилдөөнийг эцэслэ. …

… Уучлахад болон уучлал гуйхад шаардлагатай даруу байдал, эр зориг, хүч чадлыг хөгжүүл. …

… Хэрэв одоо уучлах боломжгүй мэт санагдаж байвал Есүс Христийн цагаатгагч цусаар дамжуулан танд туслах хүчийг хичээнгүйлэн гуй. Таныг ийн үйлдэх үед хувийн амар амгалан, сүнслэг инерц урсан орж ирнэ гэдгийг би амлаж байна. …

Эдгээр зорилгынхоо дагуу үйлдэх үед ямар ч саад бэрхшээлтэй тулгарсан бай та гэрээний замдаа инерцээрээ илүү урагш ахих чадвартай байна гэдгийг би амлаж байна. Мөн би та нарт уруу таталтыг эсэргүүцэх илүү их хүч чадал, сэтгэлийн амар амгалан, айдсаас ангид байх эрх чөлөөг олж авч, гэр бүл тань илүү их эв нэгдэлтэй байх болно гэж амлаж байна.

Хэвлэх