2022
Цаг нь ирлээ
2021 оны 5-р сар


“Цаг нь ирлээ,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 5-р сар.

Ням гаргийн үдээс хойших хуралдаан

Цаг нь ирлээ

Хэсгүүд

Зураг
сэрүүлэгтэй цагийг харуулсан зурагт хуудас

PDF татаж авах

Ирээдүй үргэлж тодорхой бус байдаг. Цаг уур өөрчлөгддөг. Эдийн засгийн мөчлөгийг ч урьдчилан таашгүй. Байгалийн гамшиг, осол аваар, өвчин эмгэг хүмүүсийн амьдралыг маш хурдан өөрчилж чадна. Эдгээр үйл явдлыг бид бүрэн хянаж чаддаггүй ч өдөр болгон цаг заваа хэрхэн зарцуулах зэргээр бидний хянаж чадах зарим зүйл бий. …

Тийм ээ, бид өнгөрснөөсөө суралцаж чадна, суралцах ч хэрэгтэй. Тийм ээ, бид ирээдүйдээ бэлдэж чадна, бэлдэх ч хэрэгтэй. Гэхдээ зөвхөн одоо л бид хийж чадна. Одоо л бид суралцаж чадна. Одоо л бид наманчилж чадна. Одоо л бид бусдыг адисалж, “сульдсан гарыг тэнхрүүлж” [Еврей 12:12] чадна. …

… Ахлагч Дийтр Ф.Угдорфын хэлснийг бататгах мөн та бүхнийг ямар ч бэрхшээл, боломж тохиосон үргэлжлүүлэн урагш түлхэх зүйлсийг буюу сүнслэг эерэг инерцийг тань нэмэгдүүлэх зүйлсийг хийж эхлээрэй хэмээн би өнөө өглөө хэлсэн үгээ давтан хэлье.

Бид ариун сүмд шүтэн биширч, тэндээс хүлээн авдаг адислалуудынхаа хэчнээн өргөн хийгээд гүн агуулгатайг ойлгох үедээ сүнслэг эерэг инерцээ нэмэгдүүлдэг. Би та нараас ариун сүмийн мөнхийн адислалууд дээр анхаарал хандуулснаар дэлхийн арга замуудыг сөрөн зогсохыг гуйж байна. …

Хайрт ах, эгч нар аа, би та нарт хайртай. Үүнээс чухал нь Их Эзэн та нарыг хайрладаг. Тэр бол та бүхний Аврагч бөгөөд Гэтэлгэгч. Тэр Сүмээ удирдан чиглүүлдэг. Бид “Та нар ард түмэн минь, Би та нарын Бурхан болно” [Иеремиа 30:22] хэмээн хэлсэн Их Эзэний зохистой хүмүүс байх болтугай].

Хэвлэх