2022
Бид бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм
2021 оны 5-р сар


Бид бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 5-р сар.

Бямба гаргийн өглөөний хуралдаан

Бид бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм

Хэсгүүд

Зураг
Чуулганы төвийг харуулсан зурагт хуудас

PDF татаж авах

“Ирээд, хар” [Иохан 1:46] хэмээх урилгыг хүлээн авсныхаа дараа, би 26 насандаа анх Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд очсон юм. Тэр үед би анхны нөхрөөсөө салаад удаагүй, мөн гурван настай хүүгийнхээ хамт амьдардаг байлаа. Айдас хүйдэст автан, ямар ч хүч чадалгүй мэт санагдаж байв. Сүмийн байр луу орох үедээ, тэнд байсан хүмүүсийн итгэлтэй, баяр баясгалантай байдлыг хараад надад халуун дулаан мэдрэмж төрсөн. …

Христийн шавь нар аа, бидний алдаа дутагдлаас үл хамааран Их Эзэний биднээр буюу Сүмээрээ дамжуулан гүйцэтгэж буй гайхамшигт ажлыг дутуу үнэлэхгүй байцгаая. Бид заримдаа өгөгч, заримдаа хүлээн авагч болдог ч бүгд Христ дотор нэг гэр бүл. …

… Сүм бол барилга байгууламж болон шашны бүтцээс хавьгүй илүү зүйл юм. Сүм бол гишүүд бид өөрсдөө билээ. Бид бол Христээр тэргүүлүүлж, Түүний бошиглогчоор төлөөлүүлсэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм. …

Түүний хаант улс дахь бидний зорилго бол бие биеэ Христ рүү авчрах явдал юм. …

Аравны нэгээ итгэлтэй төлдөг бяцхан хүүгээс эхлээд Их Эзэний хүчирхэгжүүлэгч нигүүлсэл хэрэгтэй байгаа ганц бие ээж; гэр бүлээ тэжээхээр тэмцэж яваа эцэг; аврал, өргөмжлөлийн ёслол хэрэгтэй байгаа бидний өвөг дээдэс гээд Бурхантай долоо хоног бүр гэрээгээ шинэчилдэг бидний хүн нэг бүр бие биедээ хэрэгтэй бөгөөд бид бие биеэ Аврагчийн гэтэлгэгч эдгэрэлд авчирч чадна.

Хэвлэх