2022
Христийг болон Түүний сайн мэдээг бишрэн шүтэхүй
2021 оны 5-р сар


“Христийг болон Түүний сайн мэдээг бишрэн шүтэхүй,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 5-р сар.

Ням гаргийн үдээс хойших хуралдаан

Христийг болон Түүний сайн мэдээг бишрэн шүтэхүй

Хэсгүүд

Зураг
Есүс Христийг харуулсан зурагт хуудас

PDF татаж авах

Би Есүс Христийн заасан сайн мэдээний талаар хэр их сүнслэг гайхамшигт мэдрэмжийг мэдэрч чадахыг болон мэдрэх ёстойг мөн энэ нь бидний шавь байх зам, мөнх амьдралд хүрэх аялалд ямар нөлөө үзүүлэх тухай эргэцүүлэн бодсон. …

… Энэ аян замдаа гаргах хичээл зүтгэлийн маань гол цөм бол яах аргагүй Бурхан Эзэнээ хайрла мөн хөршөө өөрийн адил хайрла гэсэн хоёр агуу зарлиг юм. …

… Тиймээс бид Түүн рүү харж, Түүний төгс үлгэр жишээнээс суралцахыг чин сэтгэлээсээ зорьж, өөрийгөө зориулах аваас Түүнийг илүү сайн таньж мэддэг. Мөн хэрхэн амьдрах тогтсон жишиг, үзүүлбэл зохих үлгэр жишээ, дагавал зохих зарлигуудыг амьдралтайгаа уялдуулан холбох бидний хүсэл эрмэлзэл өсөн нэмэгддэг. …

Хайрт найз нар аа, энэ бүх зүйл нь сайн мэдээний талаар бодоход төрдөг сүнслэг ер бусын мэдрэмжийг маань хүчирхэгжүүлж, сорилт бэрхшээлийн дунд ч Их Эзэнтэй байгуулдаг гэрээнүүдээ дуртайяа сахих хүслийг төрүүлдэг. …

… Бид хэзээд Есүс Христийг болон Түүний бүрэн, хязгааргүй, төгс хайрыг үргэлж бахдан биширдэг байгаасай гэж би залбирч байна Нүдээрээ харж, зүрх сэтгэлээрээ мэдэрсэн зүйлийн талаарх ой санамж маань бидний сүнслэг болон сэтгэлийн шархыг эдгээж, Түүнтэй илүү ойртоход тусалдаг Аврагчийн цагаатгагч золиосыг илүү ихээр гайхан бишрэхэд туслах болтугай.

Хэвлэх