2022
Таны бурханлаг шинж чанар ба мөнхийн хувь тавилан
2021 оны 5-р сар


“Таны бурханлаг шинж чанар ба мөнхийн хувь тавилан,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 5-р сар.

Эмэгтэйчүүдийн хуралдаан

Таны бурханлаг шинж чанар ба мөнхийн хувь тавилан

Хэсгүүд

Зураг
Инээмсэглэж буй царайнуудыг харуулсан зурагт хуудас

PDF татаж авах

Залуу эмэгтэйчүүдийн урианд заадаг гүн гүнзгий сургаал нь залуу эмэгтэйчүүдэд чухал ч залуу эмэгтэй биш хүмүүст ч бас хамаатай. …

… Нэгдүгээрт, та бол хайрлагдсан охин. Таны хийдэг эсвэл хийдэггүй ямар ч зүйл үүнийг өөрчилж чадахгүй. Бурхан танд хайртай. …

Хоёр дахь үнэн бол бид тэнгэрлэг эцэг, эхтэй гэсэн үнэн. …

Залуу эмэгтэйчүүдийн урианы эхний догол мөрөн дэх гурав дахь үнэн бол бид “бурханлаг шинж чанартай” гэх үнэн. Энэ бол бидний хэн бэ гэдгийг тодорхойлсон чухал хэсэг юм. Энэ бол тэнгэрлэг эцэг, эхээс өвлөсөн сүнслэг “ген”. …

Дөрөв дэх үнэн бол бид “мөнхийн хувь тавилантай” гэх үнэн. …

… Бидний сонгох нь чөлөөтэй хэдий ч бид илчлэгдсэн замыг дагаагүйнхээ үр дагаврыг сонгож чадахгүй. …

Биднийг чин сэтгэлээсээ наманчлах үед юу ч хийсэн бай, хэчнээн ноцтой байсан ч бай эсвэл хэчнээн олон удаа бид үүнийг давтан үйлдсэн ч байсан ямар ч сүнслэг шарх үлддэггүй. Бид ойр ойрхон наманчилж, өршөөлийг үнэн сэтгэлээсээ эрэлхийлснээр уучлагдана. …

… Үүнээс гадна, хүч нь Есүс Христэд итгэж, ариун нандин гэрээ байгуулснаар ирдэг.

… Бид гэрээнүүдээ дагах үедээ амьдралдаа Бурханы хүчийг хүлээн авдаг.

… Тэнгэрлэг Эцэг маань та нарыг Өөрийнх нь өв залгамжлагчид болж, Өөрт нь байгаа бүхнийг хүлээн аваасай хэмээн хүсдэг. Тэрээр та нарт дахиад илүүг санал болгож чадахгүй. Тэрээр та нарт дахиад илүүг амлаж чадахгүй. Тэрээр та нарыг мэддэгээс тань илүү хайрладаг бөгөөд та нарыг энэ амьдралд болон ирэх амьдралд аз жаргалтай байгаасай хэмээн хүсдэг.

Хэвлэх