2022
Дэлхийг эдгээхийн төлөө
2021 оны 5-р сар


“Дэлхийг эдгээхийн төлөө,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 5-р сар.

Ням гаргийн өглөөний хуралдаан

Дэлхийг эдгээхийн төлөө

Хэсгүүд

Зураг
Ахмад Моронай ба эрх чөлөөний тугийг харуулсан зурагт хуудас

PDF татаж авах

Шашны эрх чөлөө гэж юу вэ?

Энэ бол бүхий л хэлбэрээр шүтэн бишрэх эрх чөлөө юм. Үүнд цуглан чуулах, үг хэлэх, хувийн итгэл үнэмшлийнхээ дагуу үйлдэх эрх чөлөө хамаарах бөгөөд бусад хүн ч мөн адил үйлдэх эрх чөлөөтэй. Шашны эрх чөлөө нь хүн бүрд юунд итгэхээ, итгэлийнхээ дагуу хэрхэн амьдарч, үйлдэхээ мөн Бурхан биднээс юу хүсэж байгааг өөрсдөө шийдэх боломжийг олгодог. …

1842 оны үймээн самуун дунд, Иосеф өсөн хөгжиж буй Сүмийн 13 үндсэн зарчмыг хэвлэн гаргасан. Үүнд: “Ухамсрынхаа шаардлагын дагуу Бүхнийг Чадагч Бурханыг шүтэн бишрэх онцгой боломжийг бид шаардаж байна, мөн энэхүү онцгой боломжийг бүх хүнд зөвшөөрч, хэрхэн, хаана, эсвээс юуг шүтэн бишрэх нь тэдний хэрэг гэдгийг хүлээн зөвшөөрдөг” (Итгэлийн тунхаг 1:11) гэсэн тунхаг багтдаг.

Түүний мэдэгдэл бусдыг хамруулж, эрх чөлөөг эрхэмлэсэн, хүндэтгэлтэй бөгөөд энэ нь шашны эрх чөлөөний мөн чанар юм. …

Нийгэм, хувь хүмүүсийн шашны эрх чөлөөнөөс ач тус олдог дөрвөн арга замын талаар хамтдаа авч үзье.

Нэгдүгээрт, шашны эрх чөлөө нь Бурханыг бидний амьдралын төвд байлгаснаар анхны болон хоёр дахь агуу тушаалыг эрхэмлэдэг. …

Хоёрдугаарт, шашны эрх чөлөө итгэл, найдвар, амар амгалангийн илэрхийллийг дэмждэг. …

Гуравдугаарт, шашин шүтлэг хүмүүст нэг нэгэндээ туслахыг урамшуулан дэмждэг. …

Дөрөвдүгээрт, шашны эрх чөлөө үнэт чанар, ёс суртахууныг тодорхойлоход нэгдэн дэмжих хүч болдог. …

Би та бүхнийг шашны эрх чөлөөний төлөө тэмцэхийг уриалж байна. Энэ нь Бурханы өгсөн сонгох эрх чөлөөний зарчмын илэрхийлэл юм.

Хэвлэх