2022
Эцэгийн төлөвлөгөөн дэх тэнгэрлэг хайр
2021 оны 5-р сар


“Эцэгийн төлөвлөгөөн дэх тэнгэрлэг хайр,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 5-р сар.

Ням гаргийн үдээс хойших хуралдаан

Эцэгийн төлөвлөгөөн дэх тэнгэрлэг хайр

Хэсгүүд

Зураг
Үүлэн дундуур сүндэрлэж буй уулыг харуулсан зурагт хуудас

PDF татаж авах

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сэргээгдсэн Сүмд бид Тэнгэрлэг Эцэгийнхээ төлөвлөгөөний талаар онцгой ойлголттой байдаг. Энэ ойлголт нь бидэнд мөнх бус амьдралын зорилго, үүний дараах тэнгэрлэг шүүлт, Бурханы бүх хүүхдийн эцсийн сүр жавхлант хувь тавиланг харах өөр арга замыг өгдөг. …

… Есүс Христийн сэргээгдсэн Сүмийн илчлэгдсэн сургаалаар, маш цөөн онцгой хэдэн тохиолдлыг эс тооцвол, Бурханы бүх хүүхэд эцэст нь алдар суугийн хаант улсад орно гэж заадаг. …

… Эдгээрийн хамгийн дээд нь селестиел хаант улс дахь өргөмжлөл бөгөөд тэнд бид Эцэгтэйгээ төдийгүй Түүний Хүү Есүс Христтэй адилхан болж чадна. …

… Сэргээгдсэн Сүмийн эрхэм зорилго бол Бурханы бүх хүүхдэд Түүний тэдэнд хүсдэг эцсийн хувь тавиланд тэнцэхэд нь туслах явдал юм. …

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс мөнхийн гэрлэлтийн гэрээндээ үнэнч байснаар л өргөмжлөлд хүрч болно гэсэн Бурханы илчлэлт бидний үндсэн зарчим юм. Энэхүү тэнгэрлэг сургаалын улмаас бид “хүйс бол хувь хүний мөнх бус байдлын өмнөх, мөнх бус болон мөнхийн амьдралын тодорхойлолт ба зорилгын салшгүй шинж чанар юм” хэмээн заадаг [“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,”ChurchofJesusChrist.org]. …

… Харин бид хөдөлшгүй сургаал дээр суурилсан энэхүү гэр бүлийн тунхаг нь бидний мөнхийн өсөлт хөгжлийн хамгийн чухал хэсэг тохиож болох гэр бүлийн харилцааны төрлийг тодорхойлдог гэж баталдаг. …

… Бид эдгээр мөнхийн үнэнийг бусадтай хуваалцахыг эрэлхийлэх ёстой. Гэсэн хэдий ч бид бүх хөршөө хайрладаг учраас тэдний шийдвэрийг үргэлж хүлээн зөвшөөрдөг. Мормоны Ном дахь бошиглогчийн зааснаар бид “Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг” агуулан урагш тэмүүлэх ёстой [2 Нифай 31:20].

Хэвлэх