2022
Бурханы таалалд хөрвөгдөх нь
2021 оны 5-р сар


“Бурханы таалалд хөрвөгдөх нь,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 5-р сар.

Бямба гаргийн үдээс хойших хуралдаан

Бурханы таалалд хөрвөгдөх нь

Хэсгүүд

Зураг
Яриаг агуулсан бөмбөлөг дэх эшлэлийг харуулсан зурагт хуудас

PDF татаж авах

Амьдралынхаа туршид үйлчилсэн үйлчлэл, хуримтлуулсан сүнслэг туршлагынхаа ачаар би жинхэнэ хөрвөлт бол Бурханы тааллыг өөрийн ухамсраар хүлээн зөвшөөрсний үр дүн бөгөөд бид Ариун Сүнсний удирдамжийн дагуу үйлдэж чадна гэдгийг ойлгосон юм. …

Хөрвөгдсөнөөр ямар ямар үүрэг хүлээдэг вэ? …

… Аврагч биднийг Өөрийнх нь дуу хоолой мөн мутар байхад найрсгаар урьдаг. Аврагчийн хайр бидний чиглүүлэгч гэрэл байх болно. Аврагч шавь нартаа “Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун” [Матай 28:19] хэмээн заасан. Тэрээр мөн Иосеф Смитэд “үүнийг хүлээн аваагүй байгаа хүн бүхэнд миний сайн мэдээг номлогтун” [Сургаал ба Гэрээ 112:28] хэмээн тунхаглажээ. …

Сайн мэдээг хуваалцах Аврагчийн өгсөн эрхийг өөрсдийн нэгэн хэсэг болгохын тулд бид Бурханы таалалд хөрвөгдөж, хөршүүдээ хайрлаж, Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг хуваалцаж, бүгдийг ирж үзэхэд урих ёстой. …

Бидний хувийн хөрвөлтөд Есүс Христийн сайн мэдээг дэлхийтэй хуваалцах үүрэг хариуцлага ордог.

Сайн мэдээг хуваалцахын адислалуудад Бурханы таалалд хөрвөх чадвараа нэмэгдүүлэх, Бурханыг амьдралдаа ялуулах боломжийг олгох явдал ордог. Бид бусдад зүрх сэтгэлийн “хүчирхэг өөрчлөлтийг” [Алма 5:14] мэдрэх боломж олгон адисалдаг. Христэд бодгалиудыг авчрахад туслах нь үнэхээр мөнхийн баяр баясгаланг авчирдаг билээ. Өөрийн болон бусдын хөрвөлтийн төлөө хөдөлмөрлөх нь эрхэм дээд үйл хэрэг юм.

Хэвлэх