2022
Бүү ай, гагцхүү итгэ!
2021 оны 5-р сар


“Бүү ай, гагцхүү итгэ!,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 5-р сар.

Бямба гаргийн үдээс хойших хуралдаан

Бүү ай, гагцхүү итгэ!

Хэсгүүд

Зураг
Одтой тэнгэрийг харуулж буй зурагт хуудас

PDF татаж авах

Өнөөгийн нөхцөл байдлыг авч үзвэл, залуучуудын идеалист буюу хоосон зүйлд итгэх үзэл өмнөх үеийнхнээ бодвол буурч байгааг ойлгож болно. …

Өнөөдөр би өсвөр үеийнхнээсээ болон тэдэнд зааж зөвлөдөг эцэг, эхчүүд, насанд хүрэгчдээсээ сайн бэлэг болгоныг өгөгчөөс аль хэдийн хүлээн авсан сайн сайхан бүхний төлөө талархсанаар аз жаргалыг хайж эхлээрэй гэж хүсэж байна. Дэлхий дээр олон хүн бодгалийн талаар гүн гүнзгий асуултууд тавьж буй яг энэ цаг мөчид бид Есүс Христийн сургаалын “сайн мэдээгээр” хариулах нь зүйтэй. Дэлхийн Аврагчийн номлол, захиасыг чухалчлан авч үздэг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэрэгтэй цаг үед сайныг олж, хийх хамгийн гайхамшигтай мөнхийн арга замыг санал болгодог. …

Дотроо шаналан тэмцэж байгаа өсвөр үеийнхэн минь, та нар ямар ч асуудал, бэрхшээлтэй байсан амиа хорлох нь хариулт биш гэдэг нь тодорхой юм шүү. Энэ нь та нарын мэдэрч буй эсвэл бусдад учруулж байна гэж та нарын бодож буй тэрхүү шаналал зовлонгоос та нарыг чөлөөлөхгүй. Авч болох бүхий л гэрэл хэрэгтэй байгаа энэ дэлхийд та нарын бодгальд энэ дэлхийгээс өмнө өгсөн Бурханы мөнхийн гэрлийг битгий бүүдийлгээрэй. Хэн нэгэнтэй ярилц. Тусламж хүс. Христийн амиа өргөн байж хамгаалсан амьдралыг бүү сүйтгэ. Бид та нарт туслах тул та нар энэхүү мөнх бус амьдралын зовлон бэрхшээлийг үүрч чадна. Та нар бодож байгаагаасаа ч илүү хүчтэй. Бусад хүн, тэр дундаа Бурхан туслахад бэлэн байдаг. Та нар хайрлагдсан, үнэ цэнтэй, хэрэгтэй хүмүүс. Та нар бидэнд хэрэгтэй! “Бүү ай, гагцхүү итгэ.” …

… Бидэнд баяр хөөртэй байх олон шалтгаан бий. Бид нэг нэгийнхээ төлөө байдаг бөгөөд бидэнд Их Эзэн байна. Тантай хамт байх боломжийг маань бүү няцаагаач.

Хэвлэх