АВРАГЧИЙН ТАЛААРХ ХУВИЙН ГЭРЧЛЭЛ
Миний 11 настай хүүхэд байхдаа баптисм хүртсэн явдал бол Христийн талаарх гэрчлэлийн маань эх үндэс болсон гэж би боддог. Би Түүний сүмд нэгдсэн юм. Түүнээс хойш би Есүс Христийн сургаалыг даган сайн болсон зарчмуудаар амьдрах хүсэлтэй юм.
Есүс Христийн талаарх гэрчлэл маань аажим аажмаар нэмэгдсэн бөгөөд Сүмд идэвхтэй явснаар өссөн юм. Байгалийн үзэсгэлэнг би харснаар Түүний бидний төлөөх агуу хайрыг байнга мэдэрдэг байсан ба энэ нь Түүнд талархах агуу их талархлыг надад төрүүлдэг юм. Мацаг барин залбирч, мөн тэдгээр залбирлууддаа хариултуудыг хүлээн авснаар Сүнс надад гэрчилдэгийг би мэдэрсэн ба Есүс Христ бол Тэнгэрлэг Эцэг болон бидний хоорондох зуучлагч гэдгийг мэдсэн. Ариун сүмд байнга орсноор би Түүнтэй ойр буйгаа мэдрэн баясдаг.
Миний амьдралын туршид гэрчлэл маань өсөж, мөн хүчирхэгжиж байсан ба өнөөг хүртэл Есүс Христ бол Бурханы Хүү—миний Аврагч, мөн Гэтэлгэгч гэдэгт ямар ч эргэлзэх зүйл миний бодолд байгаагүй билээ. Энэхүү мэдлэг нь надад томоохон баталгаа болон амар амгаланг авчирдаг.