2008
ЕСҮС БИДЭНД ХАЙРТАЙ
2008 оны гуравдугаар сарын сар


ЕСҮС БИДЭНД ХАЙРТАЙ

Нэг өдөр би CD сонсон буйдан дээрээ сууж байлаа. Тэгээд “Гэрэлд Алхахыг Надад Заагаач” дуулал (66-р дуулал) эхлэх үед би Есүс Христийн бид бүхний төлөөх золиослолын талаар бодсон юм. Би Түүний хайр, хүнлэг чанар, хийгээд нигүүслийг дурсан санасан бөгөөд зүрх сэтгэл минь талархлаар дүүрэн буйг би мэдэрсэн. Аврагч бидэнд хайртай гэдгийг Их Эзэний Сүнс надад гэрчилсэн билээ.

Миний хоёр настай хүү Есүс Христийн зураг уруу харан хажууд минь сууж байсан юм. Хүү маань ямар нэг гайхалтай зүйлийг мэдэрсэн бололтой, над руу хараад “Ээж ээ, Христ танд хайртай!” хэмээн хэлж билээ.

Есүс Христ бол миний болон миний гэр бүлийн амьдралын нэгэн хэсэг. Тэрээр миний сэтгэл зүрхэнд оршдог. Түүний сайн мэдээ нь миний амьдралыг өөрчилсөн билээ.