2008
ТҮҮНИЙГ ДАГАЖ, ДУУЛГАВАРТАЙ БАЙХААР ГЭРЭЭНД ОРОХ НЬ
2008 оны гуравдугаар сарын сар


ТҮҮНИЙГ ДАГАЖ, ДУУЛГАВАРТАЙ БАЙХААР ГЭРЭЭНД ОРОХ НЬ

Би 60 настай байлаа. Тэр үед надад ямар ч мөнгө байгаагүй бөгөөд амьдрал маань их гутамшигтай байв. Би амьдрал бол зөвхөн зугаа цэнгэлд зориулагдсан хэмээн итгэж байсан юм. Миний мэлмий нээгдээгүй байсан бөгөөд би төөрсөн байж. Харин Есүс Христ үүнийг надад нээж өгсөн юм.

Миний баптисм, гишүүний баталгаа болон Есүс Христэй хийсэн гэрээнүүд маань бүхий л амьдралыг минь өөрчилсөн гайхамшиг байсан билээ. Би юу руу тэмүүлэхээ болон юу надад чухал вэ гэдгийг ухаарсан. Би Есүс Христийг мэддэг учраас одоо аз жаргалтай нэгэн болсон.

Над шиг жирийн хүн нэг л өдөр Сүмийн гишүүн, санваартан, мөн салбарын ерөнхийлөгч болох юм гэж би хэзээ ч бодож байгаагүй. Бидний Аврагч, Есүс Христэд үйлчлэх нь миний хувьд агуу бэлэг юм.