ТҮҮНТЭЙ АДИЛХАН БОЛОХООР ХИЧЭЭХ НЬ
Би Их Эзэнд бүхий л зүрх сэтгэлээрээ хайртай. Тэр бол миний анд. Түүгээр дамжуулан би өршөөгдөх болно гэдгийг мэднэ.
Сайн мэдээ болон Есүс Христийн талаарх миний гэрчлэл нь надад сайн ээж, эхнэр, эгч мөн найз байхад тусалсан. Өөрийн гэрчлэлийн улмаас би чин сэтгэл, зөв шударга, эелдэг зан, хайр, тэвчээр, энэрлээр мөн бусадтай Бурханы хүүхдүүд гэдэг үүднээс харьцаж, мөн тусламж хэрэгтэй тэдгээрт үйлчлэн Бурханы хүссэнээр амьдрахыг би хичээдэг. Хэрэв би Христийн адил амьдрахаар хичээвэл бусад хүмүүс ч мөн Түүний талаар суралцахыг хүсэх болно гэдэгт би найддаг.