2008
Амилуулалтыг ХҮЛЭЭЛТ
2008 оны гуравдугаар сарын сар


Амилуулалтыг ХҮЛЭЭЛТ

Хайрт эхнэр маань Тэнгэрлэг Эцэгийнхээ гэрт очихоор явсны дараа нь манай гэр бүлийнхний хувьд тохиромжтой оршуулгын газар олох нь чухал байлаа. Үүнийг хийх явцад оршуулгынх нь чулуун дээр бичих миний үгэнд хүндрэл учирсан юм. Тэрхүү үг маань оршуулгын газрын дүрмэнд нийцэхгүй байлаа.

Тийнхүү энэ нь маш их хүндрэлийг учруулж байлаа. Эцэст нь оршуулгын газрыг хариуцаж байсан сүмийн пастор уг үгийн талаар асуусан юм. Би гэрчлэлээ хуваалцаж, биеийн Амилуулалтыг үнэнд итгэдгээ хэлж, Аврагчийн үгнээс иш татсан юм. “Булшинд байгчид бүгдээрээ Түүний дууг сонсон, гарч ирэх цаг ирж байна. Сайн үйлийг үйлдсэн хүмүүс нь амийн амилалт руу гарч ирнэ” (Иохан 5:28–29). Амилалтыг хүртэл энэ булш нь бидний хувьд ариун газар гэдгийг би гэрчилсэн юм.

Тийнхүү тэр пастор нэгэн сайхан санааг хэлсэн юм. Тэрээр ‘Бони болон Леманы гэр бүлүүд Амилуулалтыг хүлээн энд нойрсож байна’ гэсэн үгийг оршуулгын чулуун дээр нь бичвэл зүгээр гэж хэлсэн юм. Бид ёсоор болголоо. Ийнхүү гэрчлэл маань чулуун дээр сийлэгдсэн юм даа.