Тэр амьд!
Хожмын Үеийн Бошиглогчдын Гэрчлэл
“Мөн эдүгээ, түүний талаар өгөгдсөн олон гэрчлэлийн дараа, энэ бол түүний талаар бидний өгөх, хамгийн сүүлчийн гэрчлэл юм: Тэр амьд бөлгөө!” (С ба Г 76:22).
“Тэр амьд!” Ийнхүү Бошиглогч Иосеф Смит Аврагч Есүс Христийн талаар гэрчилжээ. Үүнтэй адилаар бошиглогч, үзмэрч, мөн илчлэгч хэмээн дэмжигдэж байсан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн өмнөх бүхий л Ерөнхийлөгчид Аврагчийн бодит мөн тэнгэрлэг шинж чанар, Цагаатгал хийгээд Амилалтыг нь гэрчилжээ.
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли
“Би өөрийгөө энэ Сүмийн тэргүүн биш гэдгийг мэднэ. Их Эзэн Есүс Христ тэргүүн нь юм. Миний үүрэг, гол хариуцлага хийгээд агуу их хүндэтгэл маань Түүний амьд бодитойн талаар чин сэтгэлийн гэрчлэл хуваалцсанаар бий болдог. Есүс Христ бол Бурханы Хүү, Тэрээр зовлон зүдгүүр, өвчин шаналалт дэлхийд хүний зүрх сэтгэлийг сайн зүйлд хандуулж, мөнхийн амийн талаар заахаар, мөн бүх хүн төрөлхтний нүглийн төлөө золиос болгон Өөрийгөө өгөхөөр ирсэн юм. Тэр бол ‘Хаадын Хаан, Эзэдийн Эзэн бөгөөд Тэрээр үеийн үед засаглах болно’ (Handel’s Messiah). … Тэр амьд мөн Өөрийн Эцэгийн баруун гар талд зогсож байгаа гэдгийг би чин сэтгэлээсээ гэрчилж байна”1
Ерөнхийлөгч Ховард В.Хантер (1907–95)
Бурхан амьд, Есүс бол Христ хэмээх бат итгэлтэй хүмүүстэй хамт байгаадаа би баярлаж байна. Бетлехемд малын тэвшинд төрсөн бяцхан хүүгийн түүх нь өнгөрсөн үлгэр домог биш, харин Бурханы Хүү Есүс мөнх бус ертөнцөд Мариагаас төрж, хүмүүсийн дунд амьдарч, загалмай дээр нас барж, дараа нь амилсан мөн одоо ч амьд, дэлхийн аврагч юм.”2
Ерөнхийлөгч Эзра Тафт Бенсон (1899–1994)
“‘Мормончууд Христийг шүтдэг үү?’ гэсэн асуулт заримдаа тавигддаг. Бид Есүс Христийн тэнгэрлэг шинж чанарыг тунхагладаг. Бид Түүнийг өөрсдийнхөө авралын цорын ганц эх сурвалж гэж үздэг. Бид Түүний зааснаар амьдрахыг хичээж, Хаадын Хаан, Эзэдийн Эзэний хувьд Тэрээр дэлхий дээр засаглан захирахаар дахин ирэх тэр мөчийг харуулддаг. Мормоны Номын Бошиглогчдын хэлснээр, ‘Түүгээр хүмүүний үрсэд аврал ирж чадах тэр нэгээхэн ч өөр нэр өгөгдөхгүй, зөвхөн Төгс Хүчит Их Эзэн, Христийн нэрээр мөн нэр дээр билээ’ (Мозая 3:17)3 хэмээн бид хүмүүст эдүгээ хэлдэг.”
Ерөнхийлөгч Спенсер В.Кимбалл (1895–1985)
“Бид Есүс Христийг миний мэдэх бусад бүх шашны урсгалаас илүүтэйгээр хүндэтгэдэг. Бидний хувьд тэр бол зөвхөн Бурханы Хүү биш, тэр бол нэгэн Бурхан бөгөөд бид түүнд хамаатай… .
“Бид түүний талаар ямар ч ихийг ярьсан, энэ нь хангалтгүй.
“Тэр зөвхөн мужаан, Назар хүн, Галилын иргэн биш харин энэ дэлхийн Бурхан, Есүс Христ, Бурханы хүү төдийгүй хамгийн чухал нь бидний Аврагч мөн бидний Гэтэлгэгч билээ…
“Би өөрийн гэрчлэлээ нэмье. Есүс Христ бол амьд Бурханы Хүү, мөн тэрээр дэлхийн нүглүүдийн төлөө цовдлогдсон билээ.
“Тэр бол миний анд, Аврагч, Их Эзэн, мөн Бурхан юм.”4
Ерөнхийлөгч Харолд Б.Лий (1899–1973)
“Эрэл хайгуул хийж, сүнслэгээр бэлтгэгдэж байсан урт удаан өдөр, шөнийн дараа баттайгаар гэрчлэх хүртлээ нүдээр харснаас илүү хүчтэй гэрчлэлд би хүрэв. Есүс бол Христ, амьд Бурханы Хүү, Тэрээр амьд, Тэрээр ертөнцөөс хальж, бас амилсан, мөн эдүгээ Тэрээр тэнгэрт тэргүүлж, Өөрийн сургаалыг номлож, мөн Түүний нэрийг хүлээн авсан энэ сүмийн ажил хэргийг удирддаг гэдгийг бүхий л зүрх сэтгэлээрээ би мэдсэн. Би үүнийг даруухнаар гэрчилэн та бүхэнд үлдээж байна.”5
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит (1876–1972)
“Аврал Христэд бий. Энэ нь Түүний цусаа дуслуулан байж гүйцэтгэсэн хязгааргүй мөн мөнхийн цагаатгалын улмаас бий болсон юм. Тэр бол Бурханы Хүү, бөгөөд бидний уналт хэмээн нэрлэх түүний улмаас бий болсон зуурдын хийгээд сүнслэг үхлээс хүмүүнийг аврахаар ертөнцөд ирсэн билээ.
“Түүний ач буян хийгээд ивээлээр бүхий л хүмүүс бие мах бодиороо хийсэн үйлсийнхээ дагуу шүүгдэхээр булшнаас босч ирэх болно… .
“Тэр амьд, тэрээр тэнгэр, газрыг захирдаг, мөн түүний зорилгууд биелэх болно гэдгийг би мэднэ. Тэр бидний Их Эзэн хийгээд бидний Бурхан. Тэрбээр өөрийн биеэр Иосеф Смитэд хэлсэнчлэн ‘Их Эзэн бол Бурхан, түүнээс өөр Аврагч гэж үгүй’ (С ба Г 76:1).”6
Ерөнхийлөгч Давид O.МкКей (1873–1970)
“Нөгөөх урвалтын мартагдашгүй шөнө, үдшийн зоогны дараахан Томас бусад төлөөлөгчид болон Их Эзэнтэй хамт ширээ тойрон сууж байхдаа ‘Бид тэр замыг яаж мэдэх вэ?’ хэмээн асуусанд Христ хариуд нь: ‘Би бол зам, үнэн, амь мөн… .’ (Иохан 14:5–6.) хэмээсэн. Энэ үнэхээр үнэн! Тэр бол бидний тайвшрал, амьдралын өдөөгч төдийгүй авралын маань эх үндэс билээ. Хэрэв бид Бурханд хэрхэн хамаатай болохоо мэдэхийг хүсвэл бид Есүс Христэд ханддаг. Хэрэв хийгээд агуу их хүндэтгэл маань Түүний амьд бодитойн талаар чин сэтгэлийн гэрчлэл хуваалцсанаар бий болдог.бид бодгалийн мөнх бус байдлын үнэнийг мэддэг байсан бол бид үүнийг Аврагчийн Амилалтаар жишээлэх буй за.
“… Тэр бол дэлхийд амьдарч байсан цорын ганц Төгс Хүн; дээд язгууртны агуу жишээ; мөн чанараараа Бурханы адил; хайрандаа төгс; бидний Гэтэлгэгч; Аврагч; Мөнхийн Эцэгийн цэвэр ариун Хүү; Гэрэл, Амь мөн Зам билээ”7
Ерөнхийлөгч Жорж Альберт Смит (1870–1951)
“Бид амьдарч болохын төлөө Аврагч наснаас хальсан бөлгөө. Тэрээр үхэл болон булшийг ялан дийлж, сургаалыг нь дагах тэдгээр бүгдэд алдар суут Амилуулалтын найдварыг өгөх юм.”8
“Биднийг Их Эзэний тэнгэрлэг номлолд итгэдгийг үл мэдэх олон хүмүүс дэлхий дээр байдгийг би олж мэдсэн Хожмын Үеийн Гэгээнтнүүд шиг Есүс Христийн тэнгэрлэг номлолыг маш гүн гүнзгий ойлгох, Түүнийг Бурханы Хүү байсанд бүрэн дүүрэн итгэх, эдүгээ Түүнийг Эцэгийн баруун гар талд алдар суутайгаар залагдсан гэдэгт итгэх хэн ч үгүй болжээ.”9
Ерөнхийлөгч Хебер Ж.Грант (1856–1945)
“Дэлхий даяарх Сүмийн гишүүдэд, мөн хаа сайгүй энх тайвныг эрхэмлэгч хүмүүст бид хэлнэм, Галилын энэ Хүнийг зөвхөн Багш ч биш, шилдэг Удирдагч ч биш, харин Энхийн Жонон, Авралын Эх Үндэс, чухам үнэндээ Дэлхийн Аврагч гэдгээр нь болгооно уу.
“… Есүс бол Дэлхийн Гэтэлгэгч, хүн төрөлхтний Аврагч бөгөөд Тэрээр хүн төрөлхтний гэтэлгэлийн төлөө үхэх тэнгэрлэг үүрэг даалгавартайгаар дэлхийд ирсэн билээ. Чухамдаа Есүс Христ бол Бурханы Хүү, бие мах бодоор төрсөн Цорын Ганц нь юм. Тэр бол бидний Гэтэлгэгч, мөн бид түүнийг шүтдэг.”10
Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит (1838–1918)
“Бурханы Ариун Сүнс надад чихээр минь нүдээр минь биш, харин зүрх сэтгэлд минь, амьд хийгээд мөнхийн бие болох сүнсэнд маань Есүс бол Христ, амьд Бурханы Хүү гэдгийг илчилсэн юм. Гэтэлгэгч маань амьд гэдгийг би мэднэ хэмээн та бүгдэд гэрчилж байна. Би Түүнийг энэ дэлхийд одоо байгаагаар нь харахаа мэдэж байна… . Их Эзэн үүнийг надад илчилсэн юм. Тэрээр намайг ямар ч эргэлзээгүй болтол бүхий л зүрх сэтгэлийг минь энэхүү гэрчлэлээр дүүргэсэн билээ.”11
Ерөнхийлөгч Лорензо Снөү (1814–1901)
“Тэнгэрт орших Тэр, дэлхийг бий болохоос нь өмнө захирч байсан Тэр, Дэлхийг бүтээсэн Тэрээр цагийн голчид Өөрийн бүтээснээ төгөлдөржүүлж, мөн аврахаар доош ирж, энэ үед хүмүүнд үзэгдсэн билээ.”12
“Есүс бол Христ, амьд Бурханы Хүү бөгөөд Тэрээр булшнаас амилсныхаа дараа эрт цагт дагалдагч нартаа өөрийн биеэр ирсэн шиг Иосеф Смитэд өөрийгөө илчилж, түүнд хүн төрөлхтөн аврагдаж болох тэнгэрлэг үнэнүүдийг мэдүүлсэн гэдгийг тэнгэрлэг илчлэлээр, бүр Ариун Сүнсний нотолгоогоор мэднэ гэдгээ бүхий л дэлхийд бид гэрчилж байна.”13
Ерөнхийлөгч Вилфорд Вудрафф (1807–98)
“Христийн номлолын зорилго нь мөнхийн үхлээс хүн төрөлхтнийг гэтэлгэхийн тул өөрийгөө золиос болгон өгөх явдал байв… . Тэрээр эхлэлээс бүхий л зүйлүүдэд Эцэгийнхээ хүсэлд чанд дуулгавартайгаар байж, түүнд өгөгдсөн гашуун аяганаас уусан билээ. Ингэснээр Тэрээр итгэл болон найдвараас агуу энэрлээр гэрэл, алдар суу, хүндлэл, мөнх байдал хийгээд мөнхийн амийг авчирсан билээ. Учир нь хүмүүн нь өөрсдөө гүйцэлдүүлж үл чадах зүйлийг Бурханы Хурга хүмүүний тул гүйцэлдүүлсэн юм.
“Эцэгийн тушаалын дагуу Их Эзэн Есүс Христийн гүйцэтгэснээс гадна хүмүүний бод- галыг аварч, тэдэнд мөнхийн амийг өгөх хүчтэй өөр хэн ч үгүй билээ.”14
Ерөнхийлөгч Жон Тейлор (1808–87)
“Баяр баяслын тосоор анд нөхдийнхөө дээр залагдан тослогдсон Тэрээр дэлхий болоод там нийлсэн хүмүүсийн хийгээд ад чөтгөрийн хүчтэй тэмцэлдэн ялж, Бурхан тэргүүтний дээд хүчийг хүлээн авсан юм. Тэрээр үхэл хийгээд там, мөн булшийг дийлж, Мөнхийн Эцэг, Бурханы Хүү, Мессиа, Энхийн Жонон, Гэтэлгэгч, Дэлхийн Аврагчийн хувьд ялалтыг байгуулж, Бурханы Хүү мөн хүний Хүүгийн хувьд Эцэгийнх нь Түүнд хий хэмээн өгсөн цагаатгалтай хамаатай ажлыг төгсгөж, гүйцэлдүүлсэн билээ.”15
Ерөнхийлөгч Бригам Янг (1801–77)
“Есүс бол Христ, Дэлхийн Аврагч мөн Гэтэлгэгч гэдгийг би гэрчилж байна. Би Түүний хэлснийг дагаж, түүний амлалт, надад буй түүний талаарх мэдлэг хийгээд ертөнцийн өгч мөн авч чадахгүй тэрхүү мэргэн ухааныг би олж авсан юм…
“Бидний Их Эзэн Есүс Христ— дэлхий болон үүнтэй холбоотой бүхий л зүйлсийг гэтэлгэсэн Аврагч Эцэгийн Төрсөн Ганц Хүү нь билээ… . Тэрээр хүн бүрийн өмнөөс үхлийг амсаж, анхны эцэг эхийн маань тавьсан өрийг төлсөн юм.”16
Бошиглогч Иосеф Смит (1805–44)
“Мөн энэ бол тэнгэрээс гарах дуу хоолой нь бидэнд гэрчилсэн, сайн мэдээ, баярт мэдээнүүд бөлгөө— Ийнхүү тэрээр, бүр Есүс, дэлхийн төлөө цовдлогдохоор, мөн дэлхийн нүглүүдийг үүрэхээр, мөн дэлхийг ариусгахаар, мөн үүнийг бүхий л шударга бус явдлаас нь цэвэрлэхээр дэлхийд ирсэн бөлгөө;
Ийнхүү Эцэгийн, түүний хүчинд тавьсан мөн түүгээр хийгдсэн тэд бүгд түүгээр дамжин бүгдээрээ аврагдаж болох бөлгөө”(С ба Г 76:40–42).