Тодорхой хийгээд Эрхэм Үнэнүүд
Есүс Христийн талаар зааж, гэрчлэх Библийн адил хожмын үеийн судрууд бидэнд байгаа нь адислал юм. Хожмын үеийн бошиглогчдын судрууд болон сургаалуудтай холбоотой Аврагчийн талаарх 25 үнэнийг дор дурдав. (Энэхүү бүдүүвч нь эдгээр сэдвүүдийн талаар заах дэлгэрэнгүй жагсаалт биш юм. Эдгээр сэдвийн дагуу илүү ихийг сурахыг хүсвэл энэхүү нийтлэлийн 42-р хуудсан дахь “Амьд Христ: Төлөөлөгчдийн Гэрчлэл”-ийг үзнэ үү)
Сургаал |
Библиэс |
Хожмын Үеийн Судрууд болон Бошиглогч Нараас |
1 Эцэг, Хүү болон Ариун Сүнс нь гурван тусдаа бөгөөд бие даасан хүмүүс юм. |
“Тэнгэрт гэрчлэгч нь гурав бөгөөд Эцэг, Үг болон Ариун Сүнс юм. Эдгээр гурав нь нэг болой” (1 Иохан 5:7; мөн Матай 3:16–17; Үйлс 7:55- ыг үз). |
“Бурхан бол тусдаа хүмүүн, Есүс Христ бол Эцэг Бурханаас салангид мөн тусдаа хүмүүн бөгөөд мөн Ариун Сүнс нь тусдаа хүмүүн байсан бөгөөд Сүнс юм гэдгийг би үргэлжид хэлсээр ирсэн. Эдгээр гурав нь тусдаа хүмүүсээс бүрддэг бөгөөд гурван Бурхан юм” (Иосеф Смит, Сүмийн Ерөнхийлөгч Нарын Сургаалууд: Иосеф Смит [2007], 41–42). |
2 Эцэг Хүү хоёр махбод хийгээд ясан биетэй бөгөөд Ариун Сүнс нь сүнсэн хүмүүн билээ. |
“Надад гараа хүргээд үз, учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм” (Лук 24:39; мөн Эхлэл 5:1-ийг үз; Иохан 14:9; Филиппой 3:21). |
“Эцэгт хүмүүний адил мэдрэмжтэй мах бод хийгээд ясан бие байдаг бөгөөд Хүү нь ч мөн тийм билээ. Харин Ариун Сүнс махбод хийгээд ясан биегүй Сүнсэн хүн юм. Хэрэв тийм биш байсан бол бидний дотор Ариун Сүнс нь хэрхэн орших байсан билээ“ (С ба Г 130:22; мөн 3 Нифай 11:13–15-ыг үз). |
3 Бурхан Тэргүүтний гурван гишүүн нь нэгэн зорилгын дор төгс нэгдсэн юм. |
“Ариун Аав аа, бидний адил тэднийг нэг байлгахын тулд Надад өгсөн өөрийнхөө нэрээр та тэднийг хамгаалаач” (Иохан 17:11). |
“Тэд бол тусдаа хүмүүн биес, гэвч тэд зорилго болон зүтгэлээрээ нэгэн бөлгөө. Тэд аугаа сүр жавхланг улируулан тохиож, Бурханы хүүхдүүдийн аврал хийгээд өргөмжлөлийн төлөөх тэнгэрлэг төлөвлөгөөг авчрах үйлсэд нэг мэт нэгдсэн билээ” (Гордон Б.Хинкли, “In These Three I Believe,” Лиахона, 2006 оны 7-р сар, 8; мөн 3 Нифай 11:27-г үз). |
4 Бурханы ажил болоод алдар суу нь хүмүүний мөнх байдал хийгээд мөнхийн амьдралыг улируулан тохион авчрах билээ. |
“Харин эдүгээ энэ нь бидний Аврагч Есүс Христийн үзэгдсэнээр илчлэгджээ. Тэр үхлийг устган, амь ба үхэшгүй байдлыг сайн мэдээгээр дамжуулан гэрэлд авчирсан” (2 Тимот 1:10; мөн Иохан 3:16–17; 1 Коринт 15:22; Еврей 9:11–12, 28-ыг үз). |
“Учир нь болгоогтун, энэ бол миний ажил хийгээд алдар суу бөлгөө—хүмүүний мөнх байдал хийгээд мөнхийн амьдралыг улируулан тохион авчрах нь” (Мосе 1:39; мөн С ба Г 29:43-ыг үз). |
5 Есүс Христ эхэнд Эцэгийн хамт байсан бөгөөд Ууган нь юм. |
“Эхэнд үг байсан, үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан. “Энэ нэгэн эхэнд Бурхантай хамт байсан” (Иохан 1:1–2; мөн Ром 8:29; Еврей 1:5-6-г үз). |
“Эхэнд би Бурхантай хамт байсан бөгөөд Ууган нь юм” (С ба Г 93:21; мөн 3 Нифай 9:15; Мосе 2:26-г үз). |
6 Дэлхийн өмнөх амьдралд Тэнгэрлэг Эцэг Есүс Христийг Аврагч байхаар сонгосон. |
“[Христ] ертөнцийн сууриас өмнө урьдаас мэдэгдсэн боловч цаг хугацааны төгсгөлд та нарыг төлөө үзэгдлээ” (1 Петр 1:20; мөн Илчлэлт 13:8-ыг үз). |
“Миний Соёрхсон Хүү, Тэрээр миний эхлэлээс Соёрхож, Сонгосон Хүү бөгөөд—Эцэг минь, таны хүсэл биелэг, мөн алдар суу үүрд танд байг хэмээн надад хэлсэн билээ” (Мосе 4:2; мөн Ифер 3:14-ийг үз). |
7 Эцэгийнхээ удирдлаган доор Есүс дэлхийн Бүтээгч байсан юм. |
“Бүх юм Түүгээр бий болсон. Бий болсон юмнаас түүнгүйгээр бий болсон юмс нэг ч байхгүй” (Иохан 1:3; мөн Исаиа 40:28; Колоссай 1:16-г үз). |
“Болгоогтун, би бол Бурханы Хүү Есүс Христ бөлгөө. Би тэнгэр мөн газрыг, мөн тэдгээрийн дээр орших бүх зүйлийг бүтээсэн билээ” (3 Нифай 9:15; мөн Мозая 3:8; Мосе 1:33- ыг үз). |
8 Есүс Христ бол Хуучин Гэрээний Иехова юм. |
“Есүс тэдэнд, Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Абрахамыг бий болохоос өмнө Би Байдаг байсан” (Иохан 8:58; мөн Эхлэл 22:14; 1 Коринт 10:1–4-ийг үз). |
“Бид Их Эзэн Есүс Христийн тэнгэрлэг зорилгын талаарх баттай хийгээд гуйвшгүй итгэлийг зүрх сэтгэлдээ тээж явдаг. Тэрээр Хуучин Гэрээний аугаа Иехова байсан бөгөөд Эцэгийнхээ удирдлаган дор бүхнийг бий болгосон Бүтээгч билээ” (Гордон Б.Хинкли, “A Season for Gratitude,” Лиахона, 1997 оны арванхоёрдугаар сар, 4; мөн Абрахам 2:8-ыг үз |
9 Есүс бол Эцэгийн бие мах бод дахь Цорын Ганц Төрсөн нь билээ. |
“Үг нь махан бие болж, бидний дунд оршин, (мөн бид түүний алдрыг харцгаасан, Эцэгийн цорын ганц төрсний алдар суу,) нигүүсэл ба үнэнээр дүүрэн байсан юм” (Иохан 1:14; мөн Иохан 3:16-г үз). |
“Есүс Христ ирэх болно гэдгийг би мэднэ, тийм ээ, уг Хүү, Эцэгийн Төрсөн Ганц, ач ивээл, мөн нигүүлсэл, мөн үнэнээр дүүрэн тэр буюу. Мөн болгоогтун, дэлхийн нүглүүдийг зайлуулан авахаар ирэх нь тэр бөлгөө, тийм ээ, түүний нэрэнд гуйвшгүйгээр итгэх тэр хүн бүрийн нүглийг буюу” (Алма 5:48; мөн Алма 9:26; С ба Г 93:11-ийг үз). |
10 Есүс бол хүн төрөлхтөнд зориулсан төгс жишээ билээ. |
“Учир нь Миний та нарт юу хийснийг та нар бас хийх хэрэгтэй гэж Би ийм жишээ үзүүлсэн юм” (Иохан 13:15; мөн 1 Петр 2:21-ийг үз). |
“Бидний оршин буй гол зорилгуудын нэг нь гэм буруугүй, төгс, ариун хийгээд толбогүйгээр бие махан бодид ирсэн Христтэй дүр төрх болон үйлдлээрээ адил болох явдал юм. Христ зөвхөн дэлхийн нүглүүдийг цагаатгахаар бус, харин бүхий л хүмүүний өмнө үлгэр жишээг үзүүлж, Бурханы төгс байдал, Бурханы хууль болон Эцэгт дуулгавартай байхын жишгийг тогтоох гэж ирсэн билээ” (Жосеф Ф.Смит, Сүмийн Ерөнхийлөгч Нарын Сургаал: Жосеф Ф.Смит [1998], 151; мөн 2 Нифай 31:16; 3 Нифай 18:16-г үз). |
11 Их Эзэн Өөрийн мөнх бус тохинууллыг эхлүүлэх үед Өөрийн Сүмийг байгуулсан юм. |
“Тэр заримыг нь элч, заримыг нь эш үзүүлэгч, заримыг нь сайн мэдээг тунхаглагч, заримыг нь хоньчин ба багш болгожээ. “Эдгээр нь ариун хүмүүсийг үйлчлэлийн ажилд бэлтгэж, Христийн биеийг байгуулахын тулд юм” (Ефес 4:11–12; мөн Матай 16:18; Лук 6:13- ыг үз). |
“Бид дагалдагч, бошиглогч, пастор, багш, сургаал номлогчид болон бусад хэмээсэн Анхны Сүмд байсан ижил зохион байгуулалтанд итгэдэг” (Итгэлийн Тунхаг 1:6; мөн 3 Нифай 12:1-ийг үз). |
12 Бүх хүн төрөлхтний нүглүүдийг цагаатгахын төлөө Аврагч Өөрийн амиа өгсөн юм. |
“Энэ бол нүглүүдийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний Миний цус” (Матай 26:28; мөн Исаиа 53:5–6; 1 Иохан 2:1–2-ыг үз). |
“Учир нь болгоогтун, Бибээр Бурхан бүгдийн төлөө эдгээр зүйлсийг тэвчсэн, хэрэв тэд наманчлах аваас тарчлахгүйн тулд буюу; … “Тэрхүү тарчлал нь бүхнээс агуу Бурхан намайг өвдөлтийн улмаас чичрүүлж, арьсны нүх сүв бүрээс цус шүүрүүлж, мөн бие болон сэтгэлийн аль алинаар нь тарчлахад хүргэсэн юм—эсвээс Би тэр гашуун аяганаас ууж, мөн айн дагжихгүй байв— “Гэсэн хэдий ч Эцэгт алдар суу байг, мөн Би хүртэж, хүний хүүд зориулсан өөрийн бэлтгэлээ дуусгасан юм” (С ба Г 19:16, 18–19; мөн 1 Нифай 11:32–33-ыг үз). |
13 Есүс ганцаараа бидний нүглийн төлөөх шийтгэлийг төлж чадсан юм. |
“Өөр хэний ч дотор аврал үгүй: учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн дор хүмүүст өгөгдсөнгүй” (Үйлс 4:12). |
“Тэрээр өөрийн зорилгоо гүйцэлдүүлж чадсан, учир нь Тэрээр Бурхан Хүү байсан бөгөөд Бурханы хүч чадлыг өвлөсөн байв… . “Бүхий л мөнх бус зүйлсийг алдагдсан мөн унасан нөхцөлөөс гэтэлгэх, мөн өөрийн амиа золионд гарган, бүхий л мөнх бус зүйлсийн дахин сэргээлтийг улируулан тохион авчрах ямар ч мөнх бус нэгэн үгүй билээ. “Зөвхөн Есүс Христ л хайрын энэ гэтэлгэгч үйлсийг гүйцэлдүүлж чадах хэрнээ хүсэлтэй байсан юм” (Эзра Тафт Бенсон, “Есүс Христ—Бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч,” Tambuli, 1990 оны 12-р сар, 5; мөн Алма 34:8–10-ыг үз). |
14 Есүс үхлийн хүлээсийг тайлсан юм. |
“Харин чухамдаа Христ үхэгсдээс амилуулагдсан бөгөөд нойрсогсдоос анхны үр жимс мөн” (1 Коринт 15:20; мөн Иохан 14:19; 1 Коринт 15:54-ийг үз). |
“Эдүгээ зуурдын үхэл гэж нэрлэгдсэн тэр үхэл байдаг; мөн Христийн үхэл нь энэ зуурдын үхлийн хүлээсийг тайлснаар, бүгд зуурдын үхлээс босгогдох болой” (Алма 11:42; мөн Мозая16:7–8; Алма 22:14-ийг үз). |
15 Есүс бол дэлхийн Аврагч бөгөөд Гэтэлгэгч юм. |
“Эцэг нь Хүүгээ ертөнцийн Аврагч болгон илгээснийг бид үзсэн бөгөөд гэрчилж байна” (1 Иохан 4:14; мөн Лук 2:11-ийг үз). |
“Мөн хэрэв тэд Түүний дууг сонсвоос бүх хүмүүнийг аварч болохын тул Тэрээр дэлхийд ирэх, учир нь болгоогтун, тэрээр бүх хүмүүний шаналлыг тэвчих, тийм ээ, амьдрагч бүхний шаналлыг, … эр, эм, мөн хүүхэд аль алиныхыг нь болой” (2 Нифай 9:21; мөн С ба Г 66:1; Мосе 1:6-г үз). |
16 Есүс бол Шинэ Гэрээний Мессиа юм. |
“Тэр эмэгтэй Есүст, Христ гэгч Мессиа ирэхийг би мэднэ. Тэр Нэгэн ирэхдээ бүх зүйлсийг бидэнд мэдүүлж өгнө гэв. “Есүс түүнд, чамтай ярьж байгаа Би бол Тэр мөн гэж айлдав” (Иохан 4:25–26; мөн Лук 4:16–21-ийг үз). |
“Тийм ээ, бүр миний эцэг Иерусалимыг орхисон цагаас зургаан зуун жилийн хойно, Их Эзэн Бурхан иудейчүүдийн дунд нэгэн бошиглогчийг төрүүлэх болно—бүр нэгэн Мессиаг, эсвээс, өөр үгээр, дэлхийн нэгэн Аврагчийг” (1 Нифай 10:4; мөн 2 Нифай 2:26; Мосе 7:53-ыг үз) |
17 Их Эзэн эртний Америк дахь Өөрийн “бусад хоньд”-ын дунд тохинуулсан юм. |
“Энэ хашаан дахь хонин сүргээс өөр хонин сүрэг Надад бий. Би тэднийг бас авчрах ёстой. Тэд миний дууг сонсоно. Тэгээд тэд нэг хоньчинтой нэг хонин сүрэг болно” (Иохан 10:16). |
“Мөн үнэнээр би та нарт хэлэх, та нар бол миний тухайлан хэлсэн тэд билээ: энэ хорооных бус өөр хоньд надад бий. Би тэднийг түүнчлэн авчрах ёстой, мөн тэд дуу хоолойг минь сонсох болно, мөн нэг хороо, мөн нэг хоньчин байх болно” (3 Нифай 15:21; мөн 3 Нифай 19:2–3; 26:13, 15-ыг үз). |
18 Есүс бол бидний Зууч бөгөөд Эцэгийн өмнө биднийг Өмгөөлөгч билээ. |
“Учир нь ганц Бурхан байна. Мөн Бурхан ба хүмүүсийн хооронд ганц зууч байна. Тэр нь хүн болох Христ Есүс билээ” (1 Тимот 2:5; мөн 1 Иохан 2:1-ийг үз). |
“Зүрх сэтгэлээ өөдрөг байлгаж, баяртай бай. Учир нь Би та нарын дунд буй бөгөөд Эцэгийн өмнө та нарыг өмгөөлөгч билээ” (С ба Г 29:5; мөн 2 Нифай 2:27–28; С ба Г 45:3–5-ыг үз). |
19 Их Эзэн бол дэлхийн Гэрэл бөгөөд Амь мөн. |
“Тэгээд Есүс тэдэнд дахин, Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав” (Иохан 8:12; ман Дуулал 27:1; Иохан 1:9-ийг үз). |
“Учир нь үнэнээр би та нарт хэлнэ, Би бол Альфа ба Омега, эхлэл бөгөөд төгсгөл, дэлхийн гэрэл бөгөөд амь мөн—харанхуйд гэрэлтэх тэр гэрлийг харанхуй ойлгосон нь үгүй” (С ба Г 45:7; мөн Мозая 16:9; С ба Г 12:9-ийг үз). |
20 Есүс Өөрийн хүмүүсээ тэдний сул дорой байдлын дагуу тэтгэх болно. |
“Учир нь Тэр Өөрөө соригдон зовлон эдэлж байсан тул сорилтонд орогсдод тусалж чадна” (Еврей 2:18; мөн Исаиа 53:5-ыг үз). |
“Мөн тэрээр үхлийг өөр дээрээ авах болно, тэр өөрийнх нь хүмүүсийг багладаг тэр үхлийн хүлээсийг тайлж болохын тул бөлгөө; мөн түүний зүрх нь бие махбодийн дагуу нигүүслээр дүүргэгдэж болохын тул, тэрээр бие махбодийн дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тул, тэрээр өөр дээрээ тэдний сул дорой чанаруудыг авах болно” (Алма 7:12; мөн С ба Г 62:1-ийг үз). |
21 Аврагч хүмүүний зан төлвийг өөрчилж чадна. |
“Тиймээс хэрэв хэн нэгэн хүн Христ дотор байвал тэр хүн шинэ бүтээл мөн. Хуучин юмс нь өнгөрчээ. Харагтун, шинэ болсон байна” (2 Коринт 5:17; мөн 1 Иохан 5:4-ийг үз). |
“Бүх хүн төрөлхтөн, тийм ээ, эрчүүд мөн эмэгтэйчүүд, бүх үндэстэн, ястан, хэлтэн мөн хүмүүс дахин төрөх ёстой гэдэгт бүү гайх; тийм ээ, Бурханаар төрөх, эгэл мөн унасан байдлаасаа, зөв шударга байдалд орж өөрчлөгдөн, Бурханаар гэтэлгэгдэн, түүний хөвгүүд мөн охид болох буюу; “Мөн тийн тэд шинэ бүтээлүүд болох; мөн үүнийг хийхгүйгээр, тэд Бурханы хаант улсыг өвлөж чадах арга үгүй бөлгөө” (Мозая 27:25–26; мөн Мозая 5:2, 7; Алма 5:14-ийг үз). |
22 Их Эзэн энэ хожмын үед Өөрийн үнэн Сүмийг сэргээсэн юм. |
“Та нарын төлөө томилогдсон Христ болох Есүсийг Тэр илгээх болно: “Бурхан Өөрийнхөө ариун эш үзүүлэгчдийн амаар эрт цагаас айлдсанчлан бүхнийг сэргээх үе хүртэл Түүнийг тэнгэр хүлээн авах ёстой юм” (Үйлс 3:20–21; мөн Матай 17:11-ийг үз). |
“Мөн зарлигуудыг хүлээн авсан тэдгээр нь энэ сүмийн суурийг тавих хүч чадалтай байж, мөн төөрөгдөл болон харанхуйгаас үүнийг гарган ирэх, бүхий л дэлхий дээрх цор ганц үнэн бөгөөд амьд сүмийг Их Эзэн Бибээр таалнам” (С ба Г 1:30; мөн С ба Г 20-ыг үз). |
23 Есүс Өөрийн сонгосон бошиглогчдоор дамжуулан Өөрийн Сүмийг удирддаг. |
“[Та нар] элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ” (Ефес 2:20). |
“Сүмийн тэргүүн бол Их Эзэн Есүс Христ юм. Энэ бол Түүний Сүм. Харин дэлхий дээрх тэргүүлэгч нь бидний бошиглогч юм” (Гордон Б.Хинкли, ”The Church Is on Course,“ Ensign, 1992 оны 11-р сар, 53; мөн С ба Г 21:1–5-ыг үз). |
24 Есүс нэг л өдөр дэлхийд эргэн ирэх болно. |
“Та нараас өргөгдөн тэнгэрт аваачигдсан энэ Есүс нь та нарын Түүнийг тэнгэр өөд явсныг нь харсан лугаа адил тийн буцаж ирнэ” (Үйлс 1:11; мөн 1 Тесалоник 4:16; Илчлэлт1:7-г үз). |
“Учир нь Би өөрийгөө тэнгэрээс хүч чадал болон агуу алдар суу хийгээд үүний бүхий л оршин суугчдаар илчлэх болно. Мөн би мянган жилийн туршид дэлхий дээр хүмүүсийн хамтаар зөв шударга байдалд орших бөгөөд ёсон бусууд тэнд байж үл чадна” (С ба Г 29:11; мөн С ба Г 34:6; Мосе 7:62–64-ийг үз). |
25 Их Эзэн ертөнцийг зөв шударгаар шүүх болно. |
“Ертөнцийг шударгаар шүүх өдрөө Тэр тогтоосон” (Үйлс 17:31; мөн Дуулал 9:8; Исаиа 11:3-4-ийг үз). |
“Наманчлах мөн миний нэрээр усаар батлуулах хэн боловч дүүргэгдэх болно, мөн хэрэв тэр эцсээ хүртэл тэвчих аваас, болгоогтун, би дэлхийг шүүхээр зогсох тэр өдөр Эцэгийн өмнө би түүний гэмгүйг үнэлэх болно” (3 Нифай 27:16; мөн С ба Г 19:1-3-г үз). |