2008
Би аврагдсан уу?
2008 оны гуравдугаар сарын сар


Би аврагдсан уу?

Найз Речел маань намайг өөрийнхөө сүмд ирээч хэмээн гуйсан юм. Тэрээр өөрийнхөө сүмд идэвхтэй нэгэн байсан бөгөөд би түүний сүм минийхээс юугаараа өөр болохыг нь хармаар санагдсан юм. Би ээж, ааваасаа түүнтэй хамт явж болох эсэхийг асуусан. Тэд хэрэв тэдний цуглааны цаг нь манайхтай давхцахгүй л бол явж болно гэж хэлсэн юм.

Миний хувьд түүний сүм олон талаараа манайхаас ондоо байлаа: дуу болон залбирлууд, мөн үг хэлж байгаа хүмүүс гэх мэт. Өргөлийн мөнгөний таваг түгээгдэх үед би яахаа мэдэхгүй байлаа.

Үүний дараа Есүс Христийг өөрийн Аврагч хэмээн нийтэд хүлээн зөвшөөрөөгүй хүн та нарын дунд байвал урагш гарч ирэгтүн хэмээн нэгэн пастор хэлэхэд Речел надад шивнэн гарахыг санал болгов. Гэвч би татгалзсан юм. Тойрогт маань манай бишоп хэзээ ч хэн нэгнийг гарч ирж, нийтэд Христийг хүлээн зөвшөөр гэж хэлдэггүй юм. Би тэгээд яахаа мэдэхгүй байлаа. Магадгүй би өөрийн авралд чухал болох ямар зүйлийг хийж байгаагүй. Би тэр цуглаанаас явахдаа будилсан байв.

Хожим нь энэ явдлын талаар бодоод үзэхэд чухамдаа би Есүс Христийг Аврагчаа хэмээн нийтэд хүлээн зөвшөөрсөн болохоо ухаарсан юм. Би Есүс Христээс ирсэн санваарын эрх мэдэлтэй нэгнээс баптисм хүртсэн байлаа. Баптисмаараа би Есүс Христийн нэрийг өөр дээрээ хүлээн авч, Түүний дагалдагч болохоо амлан Тэнгэрлэг Эцэгтэйгээ гэрээ хийсэн юм. Мөн би Түүний зарлигуудыг сахиж, Түүнтэй адил болохоор хичээнэ гэдгээ амласан юм. Миний баптисмын үеэр гэр бүл болон салбарын гишүүд байснаас гадна гэрчийн үүрэг гүйцэтгэж байсан санваартнууд байсан билээ.

Баптисм болон гишүүнээр батлуулснаасаа хойш ням гараг болгон ариун ёслолоос хүртэн, Христийн нэрийг үргэлжлүүлэн өөр дээрээ авахаа Тэнгэрлэг Эцэгтээ ахин нэг гэрчлэх боломж надад байдаг.

Зарим үед найзын маань сүмийн пастор асуусантай адил асуултыг бусад Христийн сүмүүд арай өөр маягаар асууж болох юм. Тэд мөн бидний аврагдсан эсэхийг асууж ч магад. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулганы Ахлагч Даллин Х.Өүкс энэ талаар бидэнд нэгэн ойлголтыг өгч, үүнд хариу өгөхөд тусалсан юм. Тэрээр хэлэхдээ: “Заримдаа бусад Христийн сүмийн хүмүүс аврагдах болон аврал гэдэг сайн мэдээний түлхүүр хэллэгүүдийг өөрөөр ойлгодог. Тэдний асуух гээд байгаа санаа нь хэрэв бидний “аврагдсан” эсэх талаар бол бид “тийм” гэж хариулах ёстой.1

Би найзынхаа сүмд байсан үедээ ч Есүс Христийн талаарх гэрчлэлээ хөгжүүлж байсан. Түүнээс хойш би судар болон амьд бошиглогчдын үгсээр дамжуулан сайн мэдээнээс илүү ихийг сурах тусам би илүү бэлтгэгдэж, мөн бүхий л цагт Бурханыг гэрчлэн зогсохдоо (Мозая 18:9-ийг үз) итгэлтэй байх болно гэдгийг олж мэдсэн.

Тэмдэглэл

  1. “Have You Been Saved?” Ensign, 1998 оны 5-р сар, 55.