2008
ЗҮРХ СЭТГЭЛИЙН ХҮЧТЭЙ ӨӨРЧЛӨЛТ
2008 оны гуравдугаар сарын сар


ЗҮРХ СЭТГЭЛИЙН ХҮЧТЭЙ ӨӨРЧЛӨЛТ

Сувилагчийн сургуулиа дүүргээд би хүүхдийн эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт ажиллахаар ирж билээ. Би өөрийгөө нээж илрүүлэхийн тулд илүү ихийг сурч, туршлагаа сайжруулахыг хүсэж байлаа. Гэсэн ч гэлээ энэ нь бие хийгээд сэтгэлийн аль алиных нь хувьд ийм хүнд ажил байх юм гэдгийг би төсөөлөө ч үгүй байв. Эцэг эх нь хүртэл хүүхдүүддээ нөхөшгүй аюул учруулж болох энэ дэлхий ертөнц яагаад ингэж их муу муухай болохыг би ойлгож чадахгүй байлаа. Мөн Бурхан яагаад хүүхдүүд эндэхийг нь зогсоодоггүй юм бол оо гэж боддог байв. Эмнэлэгт нэг жил ажилласны дараагаар бие сэтгэл маань туйлдаж билээ.

Тэгээд би гэрийнхэн маань Хожмын Үеийн Гэгээнтэн Номлогч нараас хичээл авч байсныг мэдсэн юм. Би удаан ээлжийн ажилтай байсан учраас гэртээ тэдгээр хичээлийг сонсох боломжгүй байдаг байв. Удалгүй охин дүү маань ээжийн хамтаар баптисм хүртсэн юм. Харин би шийдэгдээгүй олон асуултуудтайгаа ганцаар үлдсэн мэт санагдаж байлаа. Гэр бүлийнхэн маань надад зориулж, номлогч нартай уулзах цаг товлох гэж хичээгээгүй л бол би тэдэнтэй уулзахгүй байх байлаа. Тийнхүү Жонсон болон Марчук эгч нар ирж би тэдний ярианд оролцох болов. Дараагийн удаа нь тэд надад нэгэн сүнслэг хичээлийг заасан бөгөөд би олон жил бодож явсан асуултууддаа хариултуудыг авч чадсан юм. Удалгүй би баптисм хүртэж, гишүүнээр батлууллаа.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болсноос хойш би Есүс Христэд итгэх итгэлээрээ хөгжиж чадсан билээ. Би залбирлын хүчийг ахин дахин мэдэрч, өөрийгөө үнэхээр харанхуйгаас гэрэлд ирсэн юм байна гэдгээ мэдрэх болсон. Зургаан жил Сүмийн гишүүн байсан минь надад Есүс Христ бол миний Аврагч гэсэн бат итгэлийг өгсөн юм. Есүс Христийн ачаар одоо би Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү ойртох боломжтой болсон билээ.