2008
ЕСҮС ХРИСТЭЭР ДАМЖУУЛАН АЗ ЖАРГАЛЫГ ОЛОХ НЬ
2008 оны гуравдугаар сарын сар


ЕСҮС ХРИСТЭЭР ДАМЖУУЛАН АЗ ЖАРГАЛЫГ ОЛОХ НЬ

Есүс хэлрүүн: “Би бол зам, үнэн, мөн амь“ (Иохан 14:6). Үүнээс илүү миний гэрчлэлийг илэрхийлэх үг гэж үгүй.

Би уран зохиол, философи, болон түүхийг гүнзгий шатанд судалсан бөгөөд эдгээр бүхий л санаанууд, онолууд хийгээд бизнесүүд нь өөрийн гэсэн хязгаартай болохыг мэдэж авсан. Үүнтэй адил дэлхий дээрх аав нар хэдий өөрийн хүүхэддээ ч гэсэн амар амгалан, мэргэн ухаан хийгээд мөнх байдлыг амлаж чадахгүй.

Гэсэн хэдий ч Христийн замыг дагаж, Түүний амьдралаар амьдарч, мөн Түүний илчилсэн үнэнд дуулгавартай байвал бид энэ амьдралд үнэн аз жаргалыг олох болно гэдгийг Тэнгэрлэг Эцэг маань дэлхий нийтэд тунхагласан юм. Мөн энэ амьдралын дараа—бид Тэнгэрлэг Эцэгийнхээ дэргэд эргэн очих үед—бид Түүнтэй хамт төгсгөлгүй аз жаргалтай амьдрах болно.