2008
ИХ ХАЙР
2008 оны гуравдугаар сарын сар


ИХ ХАЙР

Бага зэргийн осолд орсноосоо хойш би таяг тулж, алхахдаа удаан болсон юм. Шатаар явах нь бүр ч хүндрэлтэй байлаа. Нэгэн ням гарагт намайг сүмийн шатаар явах гэж байх үед нэгэн зөөлөн дуу хоолой гарч, “Алив, би тантай хамт явъя” гээд бяцхан гар гараас минь хөтлөх тэр мөчийг хүртэл би сүмийн шатаар явахдаа уначих вий гэж эмээдэг байсан юм.

Тийнхүү намайг доош харахад есөн настай Габриел инээмсэглэн зогсож байж байлаа.

“Маш сайн байна! Үүнээс хойш чи миний туслагч болсон шүү. За явцгаая!” гэж би хэллээ.

Габриелыг хэн ч нааш нь явуулаагүй байсан бөгөөд тэр хүү зүгээр нэг эмээд тусламж хэрэгтэйг хараад өөрийгөө ирж танилцуулсан нь тэр байв.

Эдүгээ ням гараг болгон Габриел бид хоёр ямар ч айх зүйлгүйгээр шатаар урууддаг боллоо.

Хожим нь би Габриелын эцэг эх хоёртм: “Би урам зоригтой болсон нь бие маань тэнхэрснийх биш ээ. Энэ бол ням гараг болгон танай хүүгийн надад өгдөг их хайр юм. Габриел жаахан хэрнээ их сайхан сэтгэлтэй хүү шүү!” хэмээн хэлсэн юм.