ТҮҮНИЙ СУРГААЛУУДАД НИЙЦҮҮЛЭН АМЬДРАХ НЬ
Үлгэр жишээний үнэ цэнийн талаар би нэгэн сургамжийг хүлээн авсан тэр үедээ би хүмүүнлэгийн ухааныг тав дахь жилдээ суралцаж байсан билээ. Багшийг ангид орох тоолонд манай ангийнхан самбар дээр түүний зургийг зурчихсан байдаг байв. Тэр тоолонд нь багш маань уг зургийг арилга хэмээн биднээс хүсдэг байв. Гэсэн хэдий ч тэрээр үүний талаар ямар нэг зүйлийг хэзээ ч хэлж байгаагүй юм.
Профессорын тэр ухаалаг бөгөөд даруухан зан төлөв нь миний гайхшралыг төрүүлдэг байсан ба тэр ямар сүмд явдаг юм бол гэж би сонирхох болов. Тэрээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байсныг би олж мэдсэн юм.
Тийнхүү би номлогч нараас хичээл авахаар шийдсэнээр 2000 оны есдүгээр сарын 10-нд баптисм хүртсэн юм. Өөрийн амьдралын хэв маягаараа дамжуулан надад үлгэр жишээг үзүүлсэн тэр хүн маань миний салбарын ерөнхийлөгч болж таарсан юм.
Есүс бол бидний гол үлгэр жишээ гэдгийг би гэрчилж байна. Түүнтэй адил болох нь Хожмын Үеийн Гэгээнтэн бидний сайн амьдралын гол шалтгаан билээ. Тийнхүү бид ч мөн үлгэр жишээгээр зааж болно.