2008
Эмилиогийн Итгэл
2008 оны гуравдугаар сарын сар


Эмилиогийн Итгэл

Нэгэн Дикон “эдгээгдэх итгэлтэй байна” гэдэг нь юу гэсэн үг болохыг бишоп нь байсан Надад үзүүлсэн юм.

Хэдхэн сарын өмнө тойргийн маань диконуудын нэг болох Эмилио гэнэт их хүнд өвчин туссан юм. Тэр ямар өвчин туссаныг эмч нар оношилж чадахгүй байлаа. Тэрээр улам сульдаж, бие нь эрс муудаж байсанд хүү болон ээж нь ихэд санаа зовниж байв. Ээж нь түүнийг эмнэлэгт хэд хэдэн удаа аваачсан боловч ямар нэг ахиц гарахгүй байлаа.

Эмилиогийн ээж нь хүүдээ санваарын адислал өгүүлэх гэж цуглааны байр луу аваачсан юм. Ахлагч нарын чуулганы гишүүдийн нэг нь надтай хамт түүнийг адисласан бөгөөд тэрээр анх удаагаа шөнө нь маш сайн унтаж билээ.

Гэсэн ч гэлээ хэдэн өдрийн дараа Эмилиогийн өвчин нь дахиж, ахин эмнэлэгт хэвтсэн болохыг нь би олж мэдсэн. Би өөр нэг ахын хамтаар эмнэлэгт очиж, өрөөнд нь орж, түүнтэй уулзсан юм. Эмилиог би өөрийн энэхүү байдлаасаа шантарч байгаа байх хэмээн бодож байсан ч түүний хэлсэн зүйл нь намайг гайхшруулсан юмг.

Бид Есүс Христийн талаар ярьж, мөн Аврагч өөрийн хүслийн дагуу алив зүйлийг давж гарах хүчтэй байдаг талаар би тайлбарласан юм. Эмилиогийн “Бишоп оо, энэ бол зүгээр л ээлжит сорилт. Надад Есүс Христэд итгэх итгэл байгаа болохоор би үүнийг удахгүй даван туулах болно гэсэн итгэл надад байна” гэж хариулсан нь бидний зүрх сэтгэлийн гүнд хүрсэн юм. Бид түүний толгой дээр гараа тавиад ахин нэг адислалыг түүнд өгсөн юм.

Тэр үдшийн дараа итгэмээргүй зүйл тохиолдож, Эмилио бүрэн эдгэрсэн юм. Тэрээр өөрийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагаандаа эргэн орсон бөгөөд сүм рүү хүртэл ямар нэг хүндрэлгүйгээр явах болов.

Эмилио Аврагчид дэлхий дээр байхдаа гүйцэтгэж байсан шиг нь гайхамшгийг гүйцэтгэхэд шаардлагатай итгэлийг бодит болгож чадсан юм. Миний хувьд Эмилио бол Их Эзэний хэлсэн “зарим нэгэнд нь эдгээгдэх итгэл өгөгдсөн байдаг” (С ба Г 46:19) хэмээх тэдгээрийн нэгэн үлгэр жишээ болсон билээ.

Санваарыг өөрсдийн амьдралдаа хэрэгжүүлж, мөн биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэг бидэнд байдаг хийгээд Түүний Хүүд итгэх итгэлээрээ дамжуулан бид энэ хожмын үед гайхамшгуудыг бий болгож чадна гэдгийг мэдэх боломжтой байдаг нь гайхалтай хэрэг юм.