2008
АВРАГЧИЙН НИГҮҮЛСЭНГҮЙ ТЭВРЭЛТ
2008 оны гуравдугаар сарын сар


АВРАГЧИЙН НИГҮҮЛСЭНГҮЙ ТЭВРЭЛТ

Би амьдралынхаа туршид сайн хүн болж чадахгүй нь гэсэн сэтгэгдлээсээ болж шаналдаг байлаа. Гэвч би Есүс Христийн сайн мэдээ энэ бодлыг минь анагаана гэдгийг олж мэдсэн юм.

Цагаатгалын улмаас Аврагч айдсыг минь ойлгож, Ариун Сүнсээр дамжуулан намайг тайвшруулдаг юм. Тэрээр миний сул доройг мэдэх бөгөөд тэдгээрийг даван туулахад минь надад тусалдаг. Тэр намайг хэзээ ч ганцааранг минь орхиж байгаагүй бөгөөд намайг хүчирхэгжүүлж, мөн зүрх сэтгэлийг минь нээн өгсөн юм.

Би дэлхийн жишгээр хэзээ ч шилдэг нь байж чадахгүй ч Есүс Христийн зааснаар амьдрахыг хичээсэн цагт өөрийнхөө үнэ цэнэ, хүч чадлыг мэдэрч, мөн хайрлагдсан гэдгээ би мэддэг.