АДИСЛАЛУУДАА ТООЛОХ НЬ
Эдүгээ би Сүмийн гишүүн болоод 15 жил болж байна. Эдгээр он жилүүдийн туршид сорилтууд болон бэрхшээлүүд тулгарч байлаа. Гэсэн хэдий ч Түүний хязгааргүй хайрын төлөө өвдөг сөгдөн Бурханд талархах олон олон шалтгаанууд байсан юм.
Дуулалд өгүүлснээр:
Амьдралын хүнд хэцүүг даван туулахдаа,
Бурхан бүхний дээд учраас бүү шантраарай.
Адислал бүрээ тоол, тэнгэр элч таныг,
Аялалыг тань дуустал дэмжин тайвшруулна.
(“Адислал Бүрээ Тоол,” 8-р дуулал)
Ямар нэг боломж надад гарах тоолонд бид энэ амьдралдаа баяр баясал болон мөнхөд тэр баяр баяслын бүрэн дүүрнийг олж чадна хэмээн би тунхагладаг. Энэ бүхнийг Бурхан боломжтой болгосон хэмээн би гэрчилж байна. Мөн бид үүрд мөнхөд Тэдэнтэй хамт амьдарч чадах болохоор Аврагчид би талархдаг.