Залуу Эмэгтэйчүүдэд илгээх урилга
“Итгэгч хүмүүст үлгэр дуурайл” байх нь амаргүй. Бид хэн билээ, итгэлтнүүд ямар байх ёстой вэ гэдгийг санаж байхад өдөр тутмын хүч чармайлт шаардлагатай. Гэр бүл, найз нартаа үлгэр дуурайл үзүүлэхэд тань хүч чадал, тусламжийг өгч чадах гурван зүйлийг өдөр бүр хийж байхад бид та нарыг урьж байна. Бид ерөнхийлөгчийн зөвлөлийн хувьд эдгээр зүйлсийг 100 хувь хийдэг билээ. Та нар бидэнтэй нэгдэхийг хүсэх үү?
Нэгдүгээрт, өдөр бүр залбирч бай.
Хоёрдугаарт, Мормоны Номыг өдөр бүр наад тал нь таван минут уншиж бай.
Гуравдугаарт, өдөр бүр инээмсэглэж бай.
Та бүгд Есүс Христийн сайн мэдээ сэргээгдсэн ер бусын үед дэлхий дээр амьдарч байгаа учраас бид та нарыг инээмсэглэхийг урьж байна. “Аз жаргалтай амьдралаараа онцгойрон ялгарах тэр хэмжээгээр тань дэлхийн сайн хүмүүс та нарт татагдах болно гэдгийг Бурханы бошиглогч та нарт заадаг билээ.1
Өөртэй чинь адилхан мянга мянган залуу эмэгтэйчүүд эдгээр зүйлсийг өдөр бүр хийх юм бол юу болохыг бодоод үз дээ.
Жижиг зүйлсийг урт удаан хугацаанд ном ёсоор нь хийсний үндсэн дээр насан туршид үргэлжлэх олон амжилт бий болдог билээ. Эдгээр гурван зүйл өчүүхэн бас энгийн юм. Гэвч “өчүүхэн, энгийн зүйлсээр агуу их зүйлс улиран авчрагддагийг” (Алма 37:6) санагтун. Эдгээр гурван зүйлийг өдөр бүр хийснээс ирдэг адислалуудыг та бүгд илрүүлэн нээх болно гэдгийг бид мэднэ. Хэрэв та нар нэг өдөр мартах юм бол, маргааш нь дахин хийж болно.
Хэрэв та залбирч, Мормоны Номыг уншин, өдөр бүр инээмсэглэж байх юм бол үүнийхээ төлөө адислагдах болно, мөн дэлхийд өөрчлөлт гаргаж чадах залуу эмэгтэйн үлгэр дуурайлыг итгэгчдэд—үзүүлж чадна гэдгийг бид гэрчилж байна