2009
Намайг хайрладаг Эцэг Тэнгэрт бий
2009 оны нэгдүгээр сарын


Хуваалцах цаг

Намайг хайрладаг Эцэг Тэнгэрт бий

“Та нар бүгдээрээ Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд юм” (Дуулал 82:6).

Чи үнэхээр Бурханы хүүхэд гэдгээ яаж мэдэж болох вэ? Өөрсдийг нь хайрладаг, өөрсдөд нь тусалж чадах Тэнгэрлиг Эцэг тэдэнд байдгийг олон хүүхэд мэддэггүй. Дэлхийд ирэхээсээ өмнө Тэнгэрлиг Эцэгтэйгээ хамт амьдарч байснаа олон хүүхэд мэддэггүй. Тэд Түүнд хандан залбирч болно гэдгийг мэддэггүй. Тэд та нарын нэгэн адил тэнгэрт амьдрах нь ямар байдгийг мартсан юм.

Судрууд, бошиглогчид, Ариун Сүнс чамд байгаа. Тэнгэрлиг Эцэгтэйгээ хамт Түүний хүүхдийн хувьд амьдрах нь ямар байхыг чамд зааж, сануулах гэр бүл чамд байгаа. Тэнгэрт та нар анхныхаа хичээлүүдийг хүлээн авч, дэлхийд ирэхэд бэлтгэгдсэнийг судрууд заадаг (С ба Г 138:56-г үз). Ариун Сүнс “Биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг” (Ром 8:16). “Би Бурханы хүүхэд,” “I Lived in Heaven” (“Би Тэнгэрт амьдарч байсан”) (Children’s Songbook, 2–3, 4) дуунууд чи хэн бэ гэдгийг, бас чи хаанаас ирснийг чамд сануулж чадна.

Тэнгэрлиг Эцэг бол чиний сүнсний Эцэг мөн гэдгийг, мөн Тэрээр чамайг бүтээснийг санахыг чамаас хүсдэг.Чи залбирлаа хэлэхдээ Түүний хүүхэд гэдгийг санахад туслахыг Тэнгэрлиг Эцэгээсээ гуйж бай. Бурханы хүүхэд гэдгээ бодож, үйлдэл бүхэндээ үүнийг санаж байхад Ариун Сүнс чамд тусалж чадна.

Үйл ажиллагаа

Хуудас Н4 дээрх номын хавчуургыг хайчилж аваад хатуу цаасан дээр тохож тавь. Үүнийг дундуур нь нугал. Ар талыг нь цавуудаж, дээд талд нь нүх гарга. Нүхэнд нь тууз юм уу утас сүвлэ. Чамайг мэддэг, хайрладаг бас залбирлуудыг чинь үргэлж сонсож, хариулдаг Тэнгэрлиг Эцэг өөрт чинь байгааг судрууд тань сануулдаг байхын тулд номын хавчуурга ашигла.

Хуваалцах цагийн санаанууд

  1. Хүүхдийн Хэсэг 6, хуудас 2-ыг ашиглан, авралын төлөвлөгөөний бүдүүвч зураг, зурвас цаасан дээр бичсэн үгсийг бэлтгэж, дарааллаар нь үзүүл. Тэнгэрлиг Эцэг бидэнд хайртай, бас нэгэн төгс төлөвлөгөөг бидэнд зориулж өгснийг ярьснаар эхэл. Есүс Христ бол авралын төлөвлөгөөн дэх гол хүн бөгөөд хэрэв бид Түүнийг дагах юм бол, Тэнгэр дэх Эцэгтэйгээ хамт амьдрахаар эргэн очиж чадна. Хүүхдийн Хэсгийг дөрвөн бүлэгт хувааж, бүлэг бүрд оршин тогтнолтын өөр өөр үе шатыг даалгавар болгон өг. Цаас, харандаа эсвэл будгийн харандаа, судрын эшлэлүүдийг тараан өгч, нэг дуу юм уу үйлдлийг (дор жагсаасан) даалгавар болгож өг. Бүлэг бүрээр даалгасан судруудыг нь уншуулж, авралын төлөвлөгөөний тухайн үе шатанд тохиосон нэг зүйлийг зуруул. Бүлгүүд бэлэн болоход авралын төлөөвлөгөөг дарааллаар нь заа. Төлөвлөгөөний хэсэг бүрийг заахад бүлгүүдийн туслалцааг ашигла. Мөнх бус байдлын өмнөх амьдрал: С ба Г 138:56; Мосе 4:2; Абрахам 3:22–23 (үйлдэл: гараа өргөж, “Ура!” гэж шивнэж хэлэх). Дэлхийн амьдрал: Абрахам 3:24–25; Итгэлийн Тунхаг 1:3 (дуу: “Keep the Commandments,” Children’s Songbook, 146–47). Сүнсний дэлхий: Алма 40:11–14; С ба Г 138:30–32. Алдар суугийн хаант улсууд: телестиел—С ба Г 76:81; террестриел—С ба Г 76:71; селестиел—С ба Г 76:92–96 (дуу: “Families Can Be Together Forever,” Children’s Songbook, 188).

  2. Ариун сүмийн зураг үзүүл. “Та нар ариун сүм юм уу, ариун сүмийн зураг хараад юун тухай боддог вэ?” гэж асуу. Яагаад Ариун сүмийг нүд булаам сайхан, цэвэр цэмцгэр байлгахын төлөө хүмүүс шаргуу ажилладаг гэж та нар бодож байна? Ариун сүм бол ариун нандин газар гэдгийг тайлбарла.

    1 Коринт 3:16-г цээжлэхэд нь хүүхдүүдэд тусал. Ариун сүмийн нэгэн адил бидний бие махбод ариун нандин байх ёстойг тайлбарла. Бид бие махбоддоо анхаарал халамж тавих хэрэгтэй. Сайн Мэдээний Уран Зургийн Цуглуулга 114 (Хааны зоог, дарснаас татгалзаж буй Даниел ) Даниел болон түүний найз нар бие махбоддоо ариун сүмийн адилаар хандахад тэдэнд юу тохиолдсоныг ярь (Даниел 1:5–20-ийг үз). Нойр, сайн хоол хүнс, биеийн тамирын дасгал, цэвэрч байдал, даруу занг дүрслэн харуулах юмсыг үзүүл (жишээ нь, дэр, жимс, бөмбөг, сам, зангиа) Хүүхдүүдийг ариун сүмийн тухай дуу дуулж байх үед нь эдгээр юмсын дэргэдүүр өнгөрүүл. Үе үе дууг зогсоож, бие махбоддоо ариун сүм шиг анхаарал халамж тавихын тулд тэдний хийж болох зүйлийн талаар яриулахын тулд нэг зүйлийг өргөн харуулахыг хүүхдүүдээс хүс. Ариун сүмийн нэгэн адил бидний бие махбод ариун нандин юм гэдгийг гэрчил.

Намайг хайрладаг Тэнгэр дэх Эцэг надад бий.

“Та нар бүгдээрээ Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд юм” (Дуулал 82:6)

Зураг чимэглэлийг Диллийн Марш