Гэрчлэлээ бэхжүүлсэн минь
Альберто Авилез Родрегуз, Мексик
Би институтэд сурч болох зүйлд үргэлж гайхан биширдэг. Институтын хичээл бүрээс ямар нэг шинэ зүйл сурч мэдэлгүйгээр эсвэл сайн мэдээний аль нэг зарчмыг илүү сайн ойлголгүйгээр ангиас гарч байснаа би санадаггүй. Үүний үр дүнд л амьдрал минь өөрчлөгдсөн юм шүү дээ.
Институтэд явснаар миний хүлээн авсан олон адислалын дотор гэр бүлийн харилцаа маань сайжирч, судруудыг сонирхох нь нэмэгдсэн юм. Институт бас гэрчлэлийг минь нэмэгдүүлсэн. Би институтэд явахаасаа өмнө номлолд үйлчилнэ гэж боддоггүй байж билээ. Би одоо номлолд үйлчлэх нь миний хийх ёстой зүйл гэдгийг мэддэг болсон.
Институт надад үнэхээр гайхалтай туршлага болсон юм. Сүмийн жишгүүдийг ойлгож, дуулгавартай дагахад институт надад тусалсан. Сүмийн сургаал бол аврал, өргөмжлөлийн арга хэрэгсэл юм. Иймээс би эдгээрийн тухай институтэд сурч мэдсэндээ баярлан талархаж явдаг.