2009
Гэр бүлийн үдшийн санаанууд
2009 оны нэгдүгээр сарын


Гэр бүлийн үдшийн санаанууд

Эдгээр заах санаануудыг ангид болон гэр оронд ашиглаж болно. Та эдгээр санаануудыг гэр бүлдээ эсвэл тухайн ангид тохируулан өөрчилж болно.

“Сургаал ба Гэрээг судлахаа баялаг агуулгатай болгох нь,” х.10: Ням гарагийн хичээлд явах, хичээлд бэлтгэж оролцох олон өөр арга замын тухай ахлах насны хүүхдүүдтэй ярилц. Тэднийг энэ жил Ням гарагийн хичээлд илүү сайн бэлтгэх эсвэл энэ талаар гэр бүлээрээ хамтран ажиллах зорилго тавихыг урь. Бага насны хүүхдүүдэд ангид судрууд авчрах, Ням гарагийн хичээлд цагтаа ирэх, багшийнхаа төлөө залбирах, гараа өргөх зэрэг чадвартаа тохирсон зорилго тавихад нь тусал. Та нар зорилгодоо хүрэхийн тулд бие биедээ тусалж болох арга замуудын талаар ярилц.

“Итгэгч хүмүүст үлгэр дуурайл бол,” х. 36: Ангийн гишүүдээр бусад хүмүүс “итгэгчдэд үлгэр дуурайл” үзүүлсэн арга замуудыг харсан тухайг нь бичүүл. Бичсэн зүйлээ хуваалцаж, гэр бүлийн гишүүн бүр сайн үлгэр дуурайл үзүүлэх арга замуудын тухай ярилц. Итгэгчийн сайн үлгэр дуурайл үзүүлэх зорилго тавь.

“Авьяасаа үзүүлсэн нь,” х. Н8: Өгүүллийг уншиж, Марие өөрт нь байсан ямар авьяасыг илрүүлснийг хэл. Илрээгүй авьяасаа нээхэд нь гэр бүлийн гишүүдэд тусал. Зүүн талдаа байгаа хүний авьяасыг хүн бүрээр дүрслүүл. Цаг олдвол та энэ үйл явцыг хэд хэдэн удаа үргэлжлүүлэн хийж болно. Моронай 7:47 болон Ахлагч Л.Том Перригийн эшлэлийг уншсанаар төгсгө.

“Бенийн долоо хоног,” х. Н14: Өгүүллийг уншиж, ням гарагт дэлгүүрээс юм худалдаж авахгүй байхыг өвөө нь хүсэхэд Бенд хэрэг болсон зоригийг ажигла. Гэр бүлийн гишүүд зарлигуудыг сахихаар хичээхдээ хэрхэн зориг гаргаж болохыг ярилц. Зөвийг сонгоход зориг шаардах зарим нөхцөл байдлыг жүжигчлэн тоглож харуул.