2009
Бидний дуртай гэр бүлийн үдэш
2009 оны нэгдүгээр сарын


Манай гэр бүлийн үдшийг өөрчилсөн нэг хичээл

Манайх нэг, гурав, таван настай гурван хүүхэдтэй. Эхний үед манай гэр бүлийн үдэш гэж хэцүүхэн юм байдаг байлаа. Хүүхдүүд дэггүйтэж, байж суухын аргагүй загнана. Эхнэр бид хоёр бараг л далан таваар бууж өгөхдөө тулдаг байв.

Нэг даваа гарагийн орой эхнэр маань самбарт өлгөдөгг зургуудыг үзүүлэн болгон ашиглаж, лемен хүн Самуелын тухай зааж байлаа. Шастирт өгүүлж байгаа баатруудыг дүрслэхийн тулд тэдний өнгөтөй дүрсийг зөөлөн даавуугаар хийж, бид бүгдээрээ ээлжээр самбарт өлгөдөг байв. Олон сарын дараа энэ үйл ажиллагаа хүүхдүүдэд маш их таалагдаж, тайван, Сүнсээр дүүрсэн гэр бүлийн үдшийг бид анх удаа хийх нь тэр.

Энэ хичээл манай гэр бүлийн үдэшт хувьсгал хийлээ. Бид хүн бүхний оролцоог урамшуулан дэмжсэн хичээлүүдийг бэлтгэж заадаг боллоо. Гэр бүлийн үдшийн бүх үйл ажиллагааг илүү үр ашигтай болгохын тулд хүүхдүүд бүх зүйлийг сайн дураараа хийх болов. Эхнэр бид хоёр ч бас гэр бүлийн үдшээ төлөвлөхөд илүү их цаг гаргах болов. Гэр бүлийн хоёр үдэш яг адилхан төлөвлөгөөгөөр хийгдэх ёсгүй гэж бид шийдэв. Олон төрлийн үйл ажиллагаа хүүхдүүдийн анхаарлыг төвлөрүүлэхэд тусаллаа.

Бид институтэд тусгайлан анхаарч, хүч чармайлт тавьдаг болж, зарим үйл ажиллагааг нь гэр бүлийн үдэштээ нэвтрүүлэв. Ингэснээр одоо хүүхдүүд маань гэр бүлийн үдэштээ илүү бүтээлч байдлаар оролцохоор хүсэн хүлээдэг боллоо.