Залуу номлогч
Хамгийн сайн найзын минь төрсөн өдөр болж байв. Тэр 13 хүрч байгаа нь энэ. Би хичээлдээ явахаас өмнө түүнд бэлэг худалдаж авах гэж яаран гарсан ч юу ч олж чадсангүй. Тэгтэл би Мормоны Номыг харлаа. Ерөөсөө найздаа энэ номыг бэлэглэе гэж шийдэв. Би сэтгэл хангалуун байсан ч өмнө нь Мормоны Номыг хэнд ч өгч байгаагүй болохоор бага зэрэг гэрэвшиж байлаа. Найз маань номыг авахгүй бол яана аа гэж түгшиж байлаа.
Би сургууль дээр ирээд түүнийг хайж олон түүнд нэгэн онцгой сонин ном бэлэглэх гэж байгаагаа хэлэв. Найз маань номыг аваад нүүрэн дээрх манай гэрийнхний зургийг харлаа. Бид яагаад дэлхий дээр байгаа тухай үнэнийг өгүүлдэг энэ номыг Мормоны Ном гэдгийг би найздаа ярьж өгөв. Би бас найздаа үүнээс сайхан бэлэг өгч чадаагүйдээ уучлал гуйв.
Тэрээр миний өөдөөс ширтэн хараад энэ ном бол түүнд миний өгсөн хамгийн агуу бэлэг гэдгийг хэллээ. Найзын маань үгс зүрх сэтгэлд минь гүнзгий нөлөөлж би бараг л уйлчих шахав. Би бүр номлогч болчихсон юм шиг санагдав. Би энэ найзынхаа адил бусад хүмүүстэй сайн мэдээг хуваалцаж болох юм байна гэдгийг мэдсэн болохоор номлолд явах нас хүртлээ хүлээж чадахгүй нь.