2009
Бүх зүрх сэтгэлээрээ
2009 оны нэгдүгээр сарын


Найз нөхөд болохуй

Бүх зүрх сэтгэлээрээ

Бүх дэлхийн хүүхдүүд яг та нарын нэгэн адил Есүс Христийг хайрлаж, шүтэн биширдэг юм. Энэ сард Бүгд Найрамдах Домникан Улсын Санто Домингогийн Рикардо Фортунатай танилцацгаая.

Рикордо Портуна юу ч хийлээ гэсэн үүнийгээ урам зоригтойгоор хийдэг. Бүгд Найрамдах Домникан Улсын Санто Домингогийн энэхүү найман настай хөвгүүн одон бөмбөгийг мэргэжлийн тамирчин шиг эрч хүчтэй тоглодог ажээ. Тэрээр тоглоомын ачааны машинаар уралдах юм уу аварга үлэг гүрвэлүүдийн тулалдааныг амьдруулан дүрсэлж найз, ах хоёртойгоо тоглоно. Ээж тостон (шарсан плентейн буюу бин) хийхийн тулд гал тогооны өрөөнд өөрийг нь урихыг тэр тэсч ядан хүлээнэ.

Рикордо гэр бүлийн үдэшт тун ч идэвхтэй оролцоно. Тэр гэрийнхэнтэйгээ хамт өглөө орой бүр чин сэтгэлээсээ залбирна. Тэр судруудаа дахин дахин уншина. Хүүхдийн Хэсэгт долоо хоногт нэгээс олон удаа явдаг болоосой гэж тэр бодно. Рикардо юу ч хийлээ гэсэн, чин сэтгэлээсээ хийнэ.

Бүх зүрх сэтгэлээсээ ханддаг нэг зүйл Рикардод бий. Энэ бол Их Эзэнийг хайрлах түүний хайр юм. Тэрээр Библид: “Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла” (Матай 22:37) гэж уншсан учраас энэ бол зарлиг гэдгийг мэддэг ажээ.

“Энэ бол та чадах чинээгээрээ Түүнийг хайрлах ёстой гэсэн үг юм” гэж Рикардо хэлэв. Энэхүү хайр нь тэднийх Христийн Мэндэлсний Баярыг тэмдэглэх үеэр бүр ч онцгой илэрдэг ажээ. Тэднийхэн Аврагчийн мэндэлсэн тухай судруудыг орой болгон уншина. Ариун Нутагт болсон үйл явдлын тухай зарим нь ярина. Шинэ Дэлхийд болсон үйл явдлын тухай бусад нь өгүүлнэ.

Есүс Христ Гетсеманид байсан үеийг санах нь чухал гэж Рикардо хэллээ. Учир нь энэ үед хүмүүс Түүний төрөлтийг тэмдэглэдэг шүү дээ. “Гэвч Есүсийн тухай өдөр бүр бодож, үлгэр дуурайлыг нь дагах нь чухал юм” гэж тэр хэлэв. “Тэрээр Тэнгэрлиг Эцэгийн тухай, Түүнийг хэрхэн шүтэн бишрэх тухай, бас Ариун сүнсийг Тэр бидэнд илгээсэн тухай заасныг бид санах ёстой.”

Фортунагийн гэр бүлийн орон сууцны орох хаалганы дотор талд Аврагчийн том тосон будгаар зурсан зураг өлгөөтэй байдаг. Та өрөөн дотроос хаанаас нь ч Түүнийг харж болно. “Энэ зураг Түүнийг зөвхөн Христийн Мэндэлсний Баяраар төдийгүй жилийн туршид санахад бидэнд тусалдаг юм” гэж Рикардо хэлэв.

Рикардогийн дуртай судар

Рикардо Итгэлийн Тунхагт, ялангуяа тавдугаар тунхагт дуртай. Энэ тунхгийг тэрээр дуржигнатал (маш түргэн) цээжээр хэлж чадна. “Сайн мэдээг номлох хийгээд үүний ёслолуудыг гүйцэтгэхийн тулд хүн бошиглолоор мөн эрх мэдэл бүхий тэдний гар тавилтаар Бурханаас дуудагдах ёстой гэдэгт бид итгэдэг” гэж тэрээр эш татлаа. “Их Эзэн Өөрийн Сүмийн удирдагчдыг дууддагийг, бид сайн мэдээг эрх мэдлээр заадгийг энэ нь бидэнд өгүүлж байна.”

Хөгжилтэй хоол

Түүний дуртай амттан тостоныг хийхэд цаг шаардагддаг, гэвч минут бүхэн үнэ цэнэтэй гэж Рикардо боддог. Харахад банан шиг боловч чихэрлэг биш плантейн гэдэг ногоог тэр ээжтэйгээ хамт нямбай нь аргагүй хальсална. Тэд энэ ногоог халуун тосонд шарж, хөргөөд, хаттал нь болгоомжтойгоор нимгэлнэ. Тэгээд дараа нь Рикардогийн хийх дуртай ажил эхэлнэ дээ. Тэр зүсэм бүрийг модон хэвэнд хийж, нухаш болгоно. Тэгээд зүсэм бүрийг дахин шарна. Тэрээр тостоныг хиамтай хамт идэх дуртай гэнэ.

Сайн үлгэр дуурайл

Рикардо бяцхан дүү Маркус, зэргэлдээх орон сууцанд амьдардаг Хожмын Үеийн Гэгээнтэн, Мануел гэдэг өөр нэг найзтайгаа үргэлж тоглодог аж. Жинхэнэ найз нар зөв зүйлийг хийхэд бие биеэ урамшуулан дэмждэгийг тэр мэднэ. “Найз нар маань намайг үлгэр дуурайл болгон хардаг учраас би тэдэнд сайн үлгэр дуурайл үзүүлэх ёстой” гэж тэр хэллээ.

Рикардо аав, ээжтэйгээ ойр дотно байдаг. “Би аав, ээж хоёртоо хайртай” гэж тэр хэлэв. “Аав ээж хоёр маань надад тусалдаг, бас надтай тоглодог. Надад заадаг, надтай хамт ном, судар уншдаг. Аав ээж хоёр өглөө орой бүр надтай хамт залбирдаг.”

Рикардо бас Ерөнхийлөгч Томас С.Монсоныг үлгэр дуурайл болгон хардаг ажээ. “Тэр бол Бурханы бошиглогч гэдгийг, тэрээр Бурханы үгийг ярьдагийг би мэднэ. “Тэрээр залбирлаа хэлж, судруудаа уншдагийг би мэднэ. Иймээс би ч бас ингэх ёстой” гэж Рикардо ярив.

Есүс Христ бол хамгийн агуу үлгэр дуурайл мөн гэж бас Рикардо хэлэв. “Зөв зүйл хийхийг, дуулгавартай байхыг, зөв залбирахыг, мөн аливаа зүйлд хүндэтгэлтэй ханддаг байхыг Тэрээр бидэнд сургадаг.”

Тэмдэглэснээс бусад гэрэл зургуудыг Ричард М.Ромни

Map © Mountian High Maps

Есүс Христийн тухай өдөр бүр бодох нь чухал гэж Рикардо хэлэв. Тэрээр аавынхаа хамт гэртээ өлгөөтэй зургийг олонтаа харна. Рикардо бас Аврагчийн амьдралын тухай судруудыг уншина.

Рикардо Бүгд Найрамдах Домникан Улсад амьдардаг. Энэ улс Гайтитай хамт нэг арал дээр оршдог. Тэр плантейн, хиамаар хоол хийж, сагсан бөмбөг, үлэг гүрвэлийн тулалдаан, ачааны машинаар тоглох дуртай.

Бүгд Найрамдах Домникан Улсын Санто Доминго хаана байдаг вэ?

Атлантын далай

Куба

Гайти

Бүгд Найрамдах Домникан Улс

Пуэрто Рико

Санто Доминго