2009
Бенийн долоо хоног
2009 оны нэгдүгээр сарын


Бенийн долоо хоног

“Их Эзэн хүндэтгэлийн өдрийг адисалсан, мөн үүнийг ариулсан болой” (Мозая 13:19).

Бен машин дотор хажуудаа байсан чемодан дээрээ гараа тавин сууж байв. Аав ээж хоёр нь түүнийг Өвөөгийнд нь хүргэж өгөхөөр авч яваа энэ ажээ. Бен өвөөгийндөө бүтэн долоо хоног байна. Ах нар нь ч, бяцхан охин дүү—нь ч тэнд байхгүй. Зөвхөн Бен өвөө хоёр байх гэнэ.

Бен өвөөдөө хамт байх долоо хоногийнхоо тухай ярьчихсан ажээ. Энэ бол Венийн долоо хоног учраас тэр хоёр Бений дуртай бүх зүйлийг хийж болно гэж өвөө нь ярьсан гэнэ. Бен цонхоор гадагш харлаа. Авч явах ёстой бүх юмаа авсан байгаа? Тэрээр загасчлахад аз шовойдог малгай, нарны шил, бас дуртай номуудаа авчээ.

“Өвөө чинь манай сүмийн гишүүн биш гэдгийг санаарай. Өвөө чинь сайн хүн, бас сайн өвөө. Гэвч гэр доторх зарим зүйл нь чамд өөр санагдаж мэднэ” гэж ээж нь урьд талын суудал дээрээс хэлэв.

“Чухам юу нь?” Өвөө нь сүмд явдаггүйг Бен мэдэж байв. Гэвч энэ нь хэрхэн өөр байж болохыг тэрээр бодсонгүй.

“Чи мөстэй цай уудаггүйгээ өвөөдөө сануулах хэрэгтэй” гэж аав хэлэв.

“Тэгье ээ, тэгье” гэж Бен хэллээ.

“Чи ням гарагт сүмд явах боломжгүй байж мэднэ. Гэвч чи Хүндэтгэлийн өдрийг өөр замаар ариунаар нь сахиж болно шүү дээ” гэж ээж хэлэв.

“Тэгэлгүй яахав” гэж Бен хэллээ.

Тэднийг ирэхэд өвөө нь байшингийнхаа сэрүүн тавцандаа хүлээж суулаа. Машиннаас хамгийн түрүүнд гарч ирсэн хүн бол Бен байлаа. “Өвөө!”

“Долоон настай миний хөөрхөн банди сайн уу?” Өвөө нь гараа алдлан Бенийг чанга тэврэв. “За тэгээд чи өөрийнхөө тусгай долоо хоногт бэлэн үү?” Бид хоёр хамтдаа юу хийхийг чи л шийднэ шүү дээ.”

“Хоёулаа загасчлахаар явж болох уу?” гэж Бен асуув. “Би загасчлахад аз шовойдог малгайгаа авчирсан.”

“Мэдээж хэрэг, бололгүй яахав” гэж өвөө хариуллаа.

“Хоёул амьтны хүрээлэн явах уу?” гэж Бен асуув. “Би нарны шилээ авчирсан.”

“Мэдээж, бололгүй яахав” гэж өвөө нь хариулав.

“Хоёулаа хамт ном уншиж болох уу?” гэж Бен асуулаа. “Би дуртай номуудаа авчирсан шүү.”

“Тэгэлгүй яахав” гэж өвөө хариулаад, “Хоёулаа дэлгүүр явна. Чи тэндээс тоглоом сонгож аваарай.”

“Хөөх! Яасан гоё вэ!” гэж Бен дуу алдлаа. “Мөн ч гоё долоо хоног болох нь дээ!”

Тав дахь өдөр өвөө, Бен хоёр загасчлахаар явав.

Хагас сайнд өвөө Бен хоёр амьтны хүрээлэн явав.

Маргааш нь өвөө нь өглөөний хоолонд бин хийв. “Өнөөдөр дэлгүүрээр явна шүү дээ” гэж өвөө хэллээ.

“Ура!” гэж Бен дуу алдав. “Чи ямар тоглоом авмаар байна?”

Өнөөдөр чинь Хүндэтгэлийн өдөр шүү дээ гэдгийг Бен саналаа. Ням гарагт худалдаа хийх ёсгүйг өвөөдөө яаж тайлбарлая даа, байз?

Бен өглөөний хоолны дараа өрөөндөө залбирал хийв. Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих тухай өвөөдөө тайлбарлахад өөртөө туслаач хэмээн Бен Тэнгэрлиг Эцэгээс гуйлаа.

Бен залбирчихаад орон дээрээ сууж байв. Өвөө нь Бенийг дуудаж, “Би гутлаа өмсөөдөхье. Тэгээд хоёул гарна даа” гэв.

Бен гүнзгий санаа алдаад босч зогсов. Өвөө нь гутлаа үдэж байлаа.

“Өвөө, загасчлахад, бас амьтны хүрээлэн рүү намайг дагуулж явсанд баярлалаа. Харин өнөөдөр хоёулаа амрах хэрэгтэй гэж би бодож байна.

“Энэ чинь юу гэсэн үг вэ?” гэж өвөө нь асуугаад, Дэлгүүрт очно гэж би амласан шүү дээ” гэв.

“Тийм ээ, тийм. Гэхдээ хоёул өөр өдөр явж болох юм биш үү?

“Чи зүгээр үү? Бие чинь зүгээр биз?”

“Зүгээр ээ. Өвөө” гэж Бен хэлэв. “Өнөөдөр чинь ням гараг шүү дээ. Манай гэрийхэн ням гарагт дэлгүүрээс юм худалдаж авдаггүй юм л даа.”

Өвөө нь юу ч хэлсэнгүй.

“Өнөөдөр хоёул гэртээ байж болох уу?” гэж Бен асуулаа. “Хоёул жаахан явган явж болно. Ном уншиж болно.”

Өвөө нь Бенийг хараад инээмсэглэв. “Мэдээж бололгүй яахав” гэж өвөө нь хэлэв. Энэ бол чамд зориулсан долоо хоног. Иймээс юу хийхийг чи л сонгоно шүү дээ.”

Бен өвөөгөө чанга тэврэв. “Энэ долоо хоног агуу долоо хоног болно гэдгийг би мэдэж байсан юм” гэж Бен хэллээ.

Зураг чимэглэлийг Крейг Стейрли