2009
1 Тимот 4:12
2009 оны нэгдүгээр сарын


Шат шатаар

1 Тимот 4:12

Энэ жилийн Мючелийн сэдэв бид дэлхийд хэрхэн үлгэр дуурайл үзүүлэх тухай өгүүлэх болно.

Хүн чамайг бага балчир гэж бүү үл тоомсорлог. Харин чи үг хэлээр, энэрлээр, санаа сэтгэлээр, итгэл бишрэлээр, цэвэр ариун ёс суртахуунаар итгэгчдэд үлгэр дуурайл үзүүл.

Хүн чамайг бага балчир гэж бүү үл тоомсорлог

Сайн мэдээгээр амьдарч, Сүмд үйлчлэхэд Тимотын харьцангуй залуу нас саад болохгүй гэж Паул Тимотод хэлжээ. Бат бөх сүнслэг туршлагатай олон залуу хүмүүс байдаг. Ийм хүмүүсийн тухай уншихын тулд дараах эшлэлүүдийг үз: 1 Самуел 17:12–49 (Давид), 2 Нифай 2:4 (Иаков), Мормон 1:15 (Мормон), Иосеф Смит—Түүх 1:7–20 (Иосеф Смит).

Амьдралынхаа энэ үед сайн мэдээнд бие сэтгэлээ зориулсан байдлаа та нар хэрхэн харуулж болох вэ? Энэ тухай тэмдэглэлдээ бич.

Үлгэр дуурайл

President Thomas S. Monson

Бид амьдардаг дэлхийдээ байгалийн гамшиг, эмгэнэлт хэрэг явдал тохиолдохыг эсвэл даган дуурайх үлгэр жишээ байхын тулд тусгай урилга хүлээж суух хэрэггүй. Бидэнд олон боломж бий. Гэвч эдгээр боломжууд үргэлж бэлэн зэлэн байдаггүй. Ийм боломжууд өөрсдийн маань гэр оронд, бидний амьдралын өдөр тутмын үйл ажиллагаанд байж л байдаг. Бидний Их Эзэн: ‘[Тэрээр] сайныг үйлдэж явсан’ замаа тэмдэглэсэн юм.(Үйлс 10:38) Тэрбээр итгэгчдийн хувьд үнэнхүү даган дуурайх үлгэр жишээ байсан юм.

“Харин бид?”

Ерөнхийлөгч Томас С.Монсон, “An Example of the Believers,” Ensign, 1992 оны 11-р сар, 98.

Үг

Бид хэлсэн үгэндээ эзэн болсон үед бие даах агуу чадвараа харуулдаг (Иаков 3:2 -ыг үз) Бидний үгс бусдыг доош нь хийх биш, харин өөд нь татдаг байх ёстой (Ефес 4:29; С ба Г 108:7-г үз). Энэ талаар сайжрахын тулд, жишээ нь, бусдыг магтах, гэр бүлийнхээ гишүүдэд илүү эелдэг найрсаг хандах зөв зохистой үг хэллэг хэрэглэж, хүнийг гомдоох бүдүүлэг үг хэллэгээс зайлсхийж бай.

Яриа хөөрөө

Энэ грек үг биеэ авч явах байдал эсвэл зан ааш гэсэн утгатай.

Энэрэл

Elder Joseph B. Wirthlin

”Бид энэрэл, Христийн цэвэр хайрын үр хөврөлийг зүрх сэтгэлдээ суулгах ёстой. Тэрбээр энэрлийн төгс үлгэр загвар мөн. Түүний амьдрал бүхэлдээ, ялангуяа цагаатгагч золиослол нь энэрлийн агуу сургамж юм. Түүний үйлдэл бүр нь бүх хүн төрөлхтнийг бас бид бүгдийг хайрлах юутай ч эгнэшгүй төгс хайрыг харуулдаг. Энэрэл нь хүн бусдын сайн сайхныг хувийнхаа ашиг сонирхлоос дээгүүрт тавих явдал мөн гэдгийг Түүний үлгэр дуурайл бидэнд заадаг билээ. Өргөмжлөл, мөнх амьдрал өөд өсөн дэвших бидний өсөлт хөгжилт энэрлийн зарчимд бид хэрхэн сайн суралцаж, эл зарчмаар хэрхэн амьдрахаас хамааралтай гэдэгт би итгэдэг.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Жозеф Б.Вөртлин, “Seeds of Renewal,” Ensign, 1989 оны 5-р сар, 8.

Итгэл

Итгэлээрээ үлгэр дуурайл үзүүлэхийн тулд, “Би чамд өөрийн итгэлийг үйлсээрээ харуулъя” (Иаков 2:18) гэсэн Төлөөлөгч Иаковын сургаалыг дага.

Цэвэр ариун байдал

“More Holiness Give Me” дууллын үгийг уншиж, цэвэр ариун байдлаараа үлгэр дуурайл үзүүлэх нь юу гэсэн утгатайг тунгаан бод. (Hymns, no. 131)

Давид Ньюманы авсан Ерөнхийлөгч Монсоны гэрэл зураг