2009
Өнгөрсөн үеийнхээ харууслаас ангижирч чадах болов уу, би?
2009 оны нэгдүгээр сарын


Өнгөрсөн үеийнхээ харууслаас ангижирч чадах болов уу, би?

Миний нэгэн адил худалдааны салбарт ажилладаг хүмүүст эелдэг найрсаг, баяр баясгалантай зан харилцаа маш чухал юм. Гэвч би нэг удаа санаагаар унаж, хэнтэй ч яримааргүй санагдаж байлаа. Энэ явдал үдээс хойш болсон юм.

Санаагаар унасан байдал маань харваас илт байсан байх. Хамт ажилдаг хүн маань юу болсныг надаас асуулаа. Эхнэр бид хоёр гэрлээд зургаан жил болсны дараа салснаа би хэллээ. Энэ сард бид хоёр салсны зургаан жилийн ой болж байна. Эхнэрээсээ салснаас хойш өнгөрсөн хугацаа эхнэртэй байсан хугацаатай яг адил байлаа. Оюун ухаан, зүрх сэтгэл минь хямарч, бодгаль минь эмзэглэл, уйтгар гунигаар дүүрсэн байлаа. Хүүдүүдтэйгээ өнгөрүүлсэн олон явдлыг би үгүйлэн санаж байлаа. Энэ нь надад маш хэцүү байв. Ганцаардал намайг эзэгнэж, шийдэх арга зам нь эсвээс найдвар ойрын ирээдүйд харагдахгүй байлаа. Энэ бол хамт ажиллагчдаа миний ярьсан зүйл. Энэ нь бас алдаа гаргасныхаа төлөө миний төлөх ёстой төлөөс байлаа.

Христийн өөр сүмийн гишүүн байсан хамт ажиллагч маань тэгэхэд: “Чи ямар төлөөсийн тухай ярина вэ?” гэж асуув. “Хэрэв чи нүглээ үнэхээр наманчилсан бол, Есүс Христ төлөөсийг нь төлсөн шүү дээ. Тэрээр яах гэж дэлхийд ирснийг чи санадаггүй юм уу?

Би түүний хариултанд мэл гайхаж, үг ч дуугарч чадсангүй. Түүний үг надад хүчтэй нөлөөлж, тэр үдээс хойшжингоо би түүний хэлсэн зүйлийн тухай бодож өнжлөө. Тийм ээ, хэдийгээр миний гаргасан алдааны үр дагавар амьдралд минь нөлөөлж байсан ч, Есүс Христ төлөөсийг нь төлсөн билээ. Би үүнийг яагаад ухаарсангүй вэ? Би сургаалыг мэдэж байв. Мөн энэ нь үнэн гэдгийг мэдэж байлаа. Амьдралд минь Цагаатгал хүчтэй гэдгийг ухааран ойлгосон нь өнөөдрийг хүртэл санасаар байгаа амар амгалангийн болон тайтгарлын мэдрэмжээр бодгалийг минь дүүргэдэг байв.

Ажил дээр болсон энэ явдлаас хойш олон жил өнгөрчээ. Бидний ажил үйлсийн зарим үр дагавар бүх амьдралын маань туршид бидэнтэй үлддэгийг би мэдсэн билээ. Эдгээр үр дагавруудаас олон нь хайртай хүмүүсийн маань амьдралд нөлөөлдөг. Ганцаардал гэгч амаргүй юм. Гэвч энэ нь сул талаа ухаарч ойлгоход, Тэнгэрлиг Эцэгээсээ болон хүүхдүүдэд минь—бас тэдний ээжид хамгийн ихээр нөлөөлсөн хүмүүсээс уучлал гуйхад надад тусалсан юм.

Тэр нэгэн өдөр надад ямар санагдаж байсны эсрэгээр эдүгээ надад амар амгалан, итгэл найдвар бий болжээ. Есүс Христ төлөөсийг төлснийг би мэднэ. Би наманчилсан учраас энэ тухайд эргэлзэхгүй байна. Их Эзэн намайг хүнд сорилтын тэр жилүүдэд түшин тулж байв. Хүнд сорилтууд үргэлжилсэн ч, хэрэв би наманчилж, Их Эзэнд хандан, зарлигуудыг сахих юм бол, Тэрээр намайг түшиж тулан, дэмжсээр байх болно.