Гэртээ ирсэн минь
Сюзанн Гобл, Юта, АНУ
Аав ээж хоёр маань тусдаа амьдарч би анх удаа гэрээсээ хол амьдрах боллоо. Энэ бол коллежид сурсны минь, бас амьдрал минь өөрчлөгдсөн анхны сар байлаа. Иймээс би гэр гэдэг үгийн утгыг ойлгохыг хичээн чармайж байлаа. Аав ээж хоёр маань салж, 18 жил миний амьдарсан гэр орноос гэрийнхэн маань нүүж явсан тэр үед би яах ч учраа олохгүй байв. Би гэр оронгүй амьтан биш гэдгээ мэдэж байсан ч дотроо нэг л тийм мэт сэтгэгдэлтэй байв.
Сүмийг “шуурганаас толгой хоргодох газар” (С ба Г 115:6) хэмээн дүрсэлснийг би олонтаа сонссон байлаа. Амьдралд минь тохиолдсон энэхүү шинэ тэмцэлд институт надад толгой хоргодох газар болсон юм. Ингээд би институтэд элслээ. Хичээл дээр чухам ямар үгс яригдсаныг би тэр хэвээр нь санадаггүй. Гэвч сонсож суухад өөртөө төрсөн амар амгалан хийгээд тайтгарлын мэдрэмжийг би хэзээ ч мартахгүй. Намайг хайрладаг Тэнгэрлиг Эцэгийн хайрыг би нээж эхэллээ. Ингээд би өөртөө эгнэгт олж авсан хамгийн шилдэг зөвлөх—Есүс Христтэй улам бүр ойр дотно танилцав.
Би институтын ангиас хамгийн үнэ цэнэтэй мэдлэг олж авч байсан ч, коллежынхоо сургалтын төлбөрийг төлөх ёстой. Гэтэл институтын хичээл үнэ төлбөргүй шүү дээ. Гэр орон гэдэг үг бол заавал хүн дотор нь өсч том болсон байшин байх албагүй, харин амьдралын сургамжууд заагдаж, хайр бялхаж байдаг газар болохыг би одоо ойлгож байна. Миний сурч мэдсэн зүйл, мэдэрсэн Сүнсний улмаас институт надад шинэ гэр орон минь болсон юм. Намайг хайрладаг, баяртайгаар талархан хүлээж авдаг газарт байх нь маш сайхан байдаг.