2009
Их Эзэнд улам ойртон дотносох нь
2009 оны нэгдүгээр сарын


Их Эзэнд улам ойртон дотносох нь

Нгозичи Окванду, Абиа, Нигери

Семинарт тогтмол явж эхэлснээс хойш амьдралд минь сүнсний агуу адислалууд ирсэн билээ. Би институтын найз нараа хайрлах Христийнхтэй адил хайрыг өөртөө төлөвшүүллээ. Их Эзэнд итгэх итгэл минь өсөн нэмэгдэж, улам бэхжин, судар судалснаар би Есүс Христтэй улам сайн харилцаатай болсон.

Сонгох эрхээ хэрхэн ашиглах ёстойг илүү сайн ойлгоход институтын хичээлүүд надад тусалж, удирдамж болдог. Сорилтуудыг эерэг санаа бодлоор угтахад институт надад тусалдаг. Бэрхшээлийг даван туулахад надад туслахын тулд Бурхан ямагт ойрхон байдгийг би мэдэж авсан. Институтэд явснаар би асуултуудынхаа хариуг олсон. Хичээл дээр заалгасан сургаалуудыг хэрэгжүүлэх бүрд амьдралын маань бусад зүйлс илүү амар хялбар байдлаар зохих байрандаа тавигдах шиг санагддаг.

Залуу насандаа цаг заваа ашиглаж сурах нэг шилдэг арга зам бол институтэд суралцах явдал гэж би боддог.