Зорилгоо өөрчилсөн минь
Криста Врен, Аризона, АНУ
Би нэг ням гарагт ариун ёслолын цуглаан дээр институтын талаар ярьсан нэгэн хүнийг анхааралтай сонссон юм. Тэрээр Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Л.Том Перрийн дараах үгсийг хуваалцав. “[Институт] миний амьдралыг баялаг агуулгатай болгосон юм. Та нарын хувьд мөн ийм байх болно гэдгийг би мэднэ. Институт та нарт хамгаалалтын бамбай болж, дэлхийн уруу таталт, хүнд сорилтуудаас та нарыг хол байлгах болно.1 Ахлагч Перригийн үгс үнэн болох нь миний амьдрал дээр аль хэдийн нотлогдсоныг би мэдэрсэн. Институтэд хамрагдсанаар ирсэн олон адислалын төлөө би хичнээн их талархаж явдгийг өгүүлэх юун!
Саяхан би Исаиагийн сургаалуудаар институтийн хичээл үзэж эхэлсэн. Институтын хичээл нь өнөөдрийг хүртэл миний хувьд амьдралыг хамгийн ихээр өөрчилдөг хэвээр байна. Хичээлийн хагас жилд би нэлээд самгардаж билээ. Миний бүх зорилго, энэ тэргүүнд анхаарах зүйлс сайн мэдээний зарчмуудтай нийцэхгүй байлаа. Гэсэн ч би институтэд тогтмол явж, институтын багшийн зохион байгуулдаг Сүмийн сургаалын тухай ярилцлагуудад алгасалгүй оролцдог байв. Цаг хугацаа өнгөрөх тутам миний санаа бодол өөрчлөгдөж, зорилго, зорилтуудаа надад зориулсан Их Эзэний төлөвлөгөөнд тохируулж анхааралтайгаар, алгуурхан өөрчлөв.
Нэгэн ням гарагийн ариун ёслолын цуглаан дээр Ахлагч Перригийн үгсийг иш татахыг сонсох хүртэл шинэ зорилгууд маань надад хэрхэн адислал болсныг би яг нарийн ухаарч ойлгоогүй байлаа. Институтэд явснаар амьдрал маань бүхэлдээ үлэмж сайжирлаа. Би Сүнсийг илүү ихээр хүлээн авдаг болсноос гадна уруу таталтад автагдах нь өдрийн од шиг цөөрөв. Институтэд явснаар миний зан төлөв, үзэл бодол өөрчлөгдөн сайжирсан юм.