Онцгой зочин
“Иосеф Смит … энэ дэлхийд хүмүүний авралын тулд зөвхөн Есүс Христийг эс тооцвол үүн дээр амьдарч асан аль ч бусад хүнээс илүү ихийг хийсэн юм” (C ба Г 135:3).
Өнөө орой манай гэр бүлийн үдэш дээр онцгой зочин ирнэ гэж аав өглөөний цайны үеэр хэлсэн.
Даниел гайхан, “Хэн ирэх юм бэ?” гэж лавлав.
“Чиний сайн таних хүн” гэж ээж нь хэллээ. “Түүнтэй уулзаад сэтгэл чинь догдолно доо!”
Гэр бүлийн үдэшт нь хэн ирэх юм бол? гэж Даниел өдөржингөө боджээ. Христийн Мэндэлсний Баяр хаяанд ирээд байлаа. Онцгой зочин Христийн Мэндэлсний Баяртай л холбоотой болов уу.
Эцэстээ тэднийхэн гэр бүлийн үдшээрээ цуглав. Аав нь, “Өнөө орой Иосеф Смит манай онцгой зочин байх болно. Түүний төрсөн өдөр 12-р сарын 23 шүү дээ. Бид гэрээрээ Иосеф Смитийн Анхны Үзэгдлийг жүжиг болгон тоглоно” гэв.
Хүн бүрд тоглох дүрийнх нь үг, хувцсыг хуваарилж өгөв. Даниел тоглох дүрээ аавтайгаа сургуулилсан бол бусад нь ээжтэйгээ сургуулилав. Удалгүй бүгд бэлэн болов.
Бяцхан Маттью Иосеф Смитийн дүрд тоглосондоо сэтгэл нь их догдолжээ. Даниел, Элизабет хоёр Иосефын гэр бүл болж тоглов. Аав ээж хоёр нь өөр өөр сүмийн номлогчдын дүрд тогложээ.
“Манай сүмд нэгд. Тэгвэл аврагдах болно!”
“Үгүй ээ, бидэнтэй нэгд!” Манай сүм зөв!”
“Библид ингэж бичсэн байгаа шүү дээ!”
“Гэвч энэ чинь”тийм биш шүү дээ!
“Иосеф Смитэд ямар санагдсан гэж чи бодож байна?” гэж аав нь асуув. “Номлогчид яагаад өөр өөр юм ярьдаг юм бол, хэнийх нь зөв бол гэж Иосеф бодсон гэж бодохгүй байна уу?”
Иосеф энэ тухай бодсон байх ёстой гэдэгт Даниел, Маттью, Элизабет нар бүгд санал нийлэв.
Дараа нь аав лаа асаав. Тэгэхэд нь Даниелд Иосеф Смиттэй хамт байгаа юм шиг аав нь Иaков 1:5-аас лааны гэрэлд, “Хэрэв та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал Бурханаас гуйг” гэж уншив. Тэгээд аав нь Анхны Үзэгдлийн түүхээс уншиж эхлэв.
Маттью Иосеф Смитийн адилаар залбирч байгаа юм шиг өвдөг сөгдөв. Хурц гэрэл гэнэт Даниел дээр тусахад, цээжлэхэд аав нь түүнд тусалсан дараах үгсийг хүндэтгэлтэйгээр хэлэв: “Энэ бол Миний Хайртай Хүү.” Түүнийг сонс!” (Иосеф Смит—Түүх 1:17)
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Иосеф Смит дээр хэрхэн хүрч ирсэн болон тэрээр дэлхийн аль ч сүмд нэгдэх хэрэггүй гэж хэлснийг аав тайлбарлав.
“Их Эзэн Иосеф Смитийг дэлхий дээр Есүс Христийн үнэн Сүмийг сэргээх Өөрийн бошиглогч болгон сонгож авсан юм” гэж аав ярилаа. “Иосеф тэрхүү үүргээ итгэлтэйгээр биелүүлсэн юм.”
Хэд хоногийн дараа Даниелын хөрш Анди тоглохоор ирлээ. Иосеф Смит онцгой зочин нь байсан нөгөөх гэр бүлийн үдшийн тухай Даниел бодсоор байлаа.
Тэр Андид хандан, “Дээр үед амьдарч байсан бошиглогч Иосеф Смитийг би мэднэ. Харин чи түүнийг мэдэх үү?” гэж асуув.