Гэр бүлийн үдшийн санаанууд
Энэ дугаарт гэр бүлийн үдэшт ашиглахуйц өгүүлэл, үйл ажиллагаанууд байгаа болно. Зарим жишээг доор харуулав.
“Зохистой нэмэгдсэн халамжийн бэлэг,” хуудас 26: Ахлагч Нэйл Л.Андерсен Ариун сүнс хүмүүсийг хэрхэн удирддаг тухай хэдэн туршлагыг хуваалцаж байна. Эдгээр үлгэр жишээний заримаас уншин тунгаан бод. Дараа нь гэр бүлийнхнээсээ Ариун сүнсийг мэдэрсэн туршлагаасаа хуваалцахыг хүс.
Бага насны хүүхдүүдэд зориулан та нар Ариун сүнсний адислалуудыг төлөөлөх зүйлийг үзүүлж болно. Жишээлбэл, Ариун Сүнс нь яг хөнжил адил, учир нь Тэр биднийг тайтгаруулдаг (Иохан 14:26), луужин адил, учир нь Тэр бидэнд заадаг (2 Нифай 32:5), мөн саван адил, учир нь бид Цагаатгалаар дамжин цэвэршихэд Тэр бидэнд тусалж чадна (2 Нифай 31:17; 3 Нифай 27:20-г үз).
“Далын Христийн мэндэлсний баярын заншлууд” хуудас 32: Өгүүлэлд жагсаасан зарим заншлуудыг унш. Дараа нь гэр бүлийнхнээсээ тэдний хамгийн дуртай Христийн мэндэлсний баярын заншлыг асуу. Та нарын сонгон авахыг хүсч байгаа ямар нэгэн шинэ заншил байна уу?
“Онцгой зочин” хуудас 68: Түүхэн дэх гэр бүлийн адил та нар Анхны үзэгдлээс суралцаж Бошиглогч Иосеф Смитийн төрсөн өдрийг дурсан санаж болно. Та нар мөн Иосеф Смитийн тухай ерөнхий чуулган дээр хэлсэн үгнээс уншиж болно (жишээ нь: Taд Л.Каллистер, “Иосеф Смит—Сэргээлтийн Бошиглогч” Лиахонa ба Ensign, 2009 оны арваннэгдүгээр сар, 35–37-г үз).
Аврагчийн Номлолд талархах нь
Бидний дуртай гэр бүлийн үдшийн нэг нь Аврагчийн амьдрал ба номлолд илүү ихээр талархалтай байхад минь бидэнд тусалсан юм. Бид гэр бүлийн гишүүн бүрийг Аврагчийн гар, нүд, хөл эсвэл амны тухай судруудыг олохыг хүсч, дараа нь хүн бүр тэдгээр судруудаа хуваалцсан. Жишээ нь, Аврагчийн гар уяман өвчтөнийг эдгээсэн, Түүний хөл усан дээгүүр явсан, Түүний нүд Лазарын булшны дэргэд уйлсан. Бид мөн Есүсийн бие дээрх шархнууд болон Түүний золиослолын төгс төгөлдөр байдлын талаар ярилцаж хэлэлцсэн. Есүс Христийн амьдрал болоод үйлдлүүдийн тухай бидний хэлэлцүүлэг нь Сүнсийг урьж, гэр бүлийн гишүүн бүр Аврагчийн тухай гэрчлэлээ хуваалцах хүсэлтэй байлаа.
Дэвид Р.Андерсон, Юта, АНУ