Бидний зaй
Жишгүүд: Ачаа дарамт уу эсвэл адислал уу?
Сүмийн жишгүүд бол хязгаарлалтууд гэж хэлдэг хүмүүс эдгээр жишгүүдийг дарамт гэж боддог Сүмийн зарим гишүүдийн амьдрал таатай биш байдгийг мэдэх байх. Сүмийн жишгүүд өөрийг тань донтолтоос хол байлгадгийг найз нар чинь мэдээсэй гэж та хүсдэг бол аз жаргалтай амьдарч, эрүүл бие, саруул ухаан, энэрэнгүй зүрх сэтгэлтэй байхаас ирдэг баяр баяслыг тэдэнд харуулахыг хичээ. Бид зөвхөн үгээр төдийгүй, үлгэр жишээгээр заадаг. Зөв сонголт хийх сонгох эрхээ ашиглаж, жишгүүдээ сахисан үед ирдэг адислалуудыг тэдэнд харуул.
Пейшиенс О. (баруун талд), нас 19, Франц
Найзтай болох нь
Би залбирлын хүчинд үргэлж итгэдэг. Би Азид анх удаа шилжиж очоод хичээлийн шинэ жил эхлэх хүртэл хоёр сар хүлээж билээ. Хэдийгээр гэрийнхэнтэйгээ хамт цагийг өнгөрөөх нь надад таалагддаг ч, өөртэйгөө адил итгэл бишрэлтэй, сайн найзтай байхыг хүсдэг байв. Тэгээд би бүх хөршүүдтэйгээ танилцлаа. Хэдийгээр тэдний зарим нь насаар миний үе тэнгийнхэн байсан ч адил жишгүүдийг баримталдаггүй байв.
Сургуульд явж эхэлсэн үед би өөрийн насны олон хүүхэдтэй танилцаж, заримтай нь найзлав. Нэг удаа би хэдэн найзтайгаа гадагшаа хоол идэхээр явлаа. Хоолны дараа найз нарын маань зарим нь явсан ч, бусад нь үлдэж ямар нэг юм хийхийг хүсч, ингээд архи уухаар шийдэв. Тэд намайг урьсан ч би үгүй гэв. Би бүр илүү ганцаардаж байгаагаа мэдрэв. Тэр орой би гэртээ ирээд сайн найз олохын төлөө залбирав.
Хэдэн долоо хоногийн дараа би зарим найз нартайгаа дахин гадагшаа хоол идэхээр явахдаа хамт архидахгүй шүү гэдгийг тэдэнд ойлгууллаа. Хоолны дараа бүгд биш харин ганцхан хүн архидахаар явлаа. Ярилцах явцад бид адил жишгүүдийг—хувийнхаа сонголтоор жишгүүдийг дагаж мөрддөг болохоо мэдэв.
Тэнгэрлэг Эцэг залбиралд үргэлж хариулдгийг би мэднэ.
Жордан Х., нас 17, Техас, АНУ
Миний дуртай судар
Энэ шүлгийг санах бүрд, хэрэв би энэ дэлхий дэх үүргээ (Их Эзэний зарлигуудыг сахих) биелүүлбэл Их Эзэн надад амласан бэлгүүдээр шагнагдах болно гэдгийг өөртөө сануулдаг билээ.
Роланд Д., (дээд талд), нас 17, Пангасинан, Филиппин