2010
Сүмийн гишүүд онлайнаар сайн мэдээ хуваалцаж байна
2010 оны Арванхоёрдугаар сар


Cүмийн гишүүд онлайнаар сайн мэдээ хуваалцаж байна

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа үйлчилж буй номлогч нар нэгэн асуудалтай тулгараад байна. Асуудал нь гэвэл маш их сонирхолтой байсан сонирхогч зөвхөн ганц эсвэл хоёр удаа уулзаад л холбоогоо тасалдаг байна. Эдгээр сонирхогчдын ихэнхэд нь нэгэн нийтлэг зүйл байгааг судлаачид олж тогтоожээ. Тэд онлайнаар сүмийн тухай сөрөг буруу мэдээлэл авсны дараа сонирхлоо алддаг байна.

Зургаан жилийн өмнө онлайн дээрх хайлтын 80 хувь нь англи хэл дээр “Мормон” гэдэг үг сөрөг эсвэл буруу зүйл байдаг байв. Өнөөдөр байдал өөрчлөгджээ. Зарим улс орнуудад “Мормон” гэдэг үгний интернет хайлтын 80 ба түүнээс дээш хувь нь эерэг болжээ.

Өөрчлөлтийн учир холбогдол нь юу вэ? Нэмэлт болгон Сүмийн албан ёсны, албан бус вэб хуудаснууд сүмийн тухай эерэг мэдээллийг хуваалцаж, дэлхий дахинаа цацаж байна. Хувь хүмүүс блог ашиглан өөрсдийн үнэлэлт дүгнэлтийг хуваалцан, сайн мэдээний захиасууд нийтийн сүлжээний хуудаснууд дээр үзэгдэх болжээ.

Товчхноор хэлэхэд, гишүүд интернетийг хэрхэн ашиглаж байгаагаас шалтгаалан, энэ нь хүмүүсийг бүрэн цагийн номлогчид уруу авчирахад тусалж байна.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч М.Рассел Баллардын “Сайн мэдээг хуваалцаж, Сэргээлтийн захиасыг энгийн бөгөөд ойлгомжтой үгээр тайлбарлахаар интернет дэх харилцан ярианд оролцохыг би та нараас хүсч болох уу” хэмээх зөвлөмж Сүмийн олон гишүүдэд урам зоригийг өгсөн юм.1

Энд Сүмийн гишүүд интернет ашиглан сайн мэдээг энгийн бөгөөд утга учиртай өнгө аясаар олонд түгээсэн арга замуудын заримыг харж байна.

Шинэ Mormon.org

Номлогчийн маш сайн хэрэгсэл болсон сүмийн албан ёсны вэб Хуудас, Mormon.org нь хэрэглэгчид хувийн профайлуудыг (“хувийн хөрөг”) ашиглан сүмийн гишүүдтэй шууд холбогдож болохоор шинэчлэгдэн өөрчлөгдсөн юм.

Шинэ Mormon.org нь 2011 оны дундуур олон хэл дээр гарч эхлэх ба одоогоор испани, португаль хэл дээр гараад байна. Энэ нь профайлуудыг бүтээж, өөрсдийн итгэл, амьдралын маягаа тайлбарлах боломжийг гишүүдэд олгож байна. Зочид эдгээр профайлуудыг харж, гишүүдээс нь шууд сүмийн тухай илүү ихийг суралцах боломжтой.

“Зочид сүмийн гишүүдтэй танилцаж, тэдэнтэй харилцаасай гэж бид хүсч байна” гэж Сүмийн Номлогчийн албаны интернет ба маркетингийн менежер Рон Вилсон хэллээ.

(Эдгээр профайл болон бусад онцлогуудын тухай илүү мэдээлэл, түүнтэй холбоотой түүхийг шинэ Mormon.org дээрээс үзнэ үү.)

Илүү сайн суурь

Илүү сайн суурь нь сүмийг онлайн дээр эерэгээр тавихаар ажиллаж буй сүмийн гишүүдийн байгуулсан орлогын бус байгууллага юм. Хэдийгээр уг байгууллагыг сүм удирдаж эсвэл ивээн тэтгэдэггүй ч энэ нь сүмийн онлайн дээр орших байдлыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.

Илүү сайн суурийг үүсгэн байгуулагчид хайлтын систем болон үр дүнг тэд хэрхэн сонгон олох талаар судалж байна. Тэд алдартай хайлтын систем болох Google-ийг судалж, үр дүнг харуулах хуудас дээр нэг сайт зөвхөн хоёр сул зайг эзэмших боломжийг олгожээ. Энэ нь бүр LDS.org хүртэл хэдэн зуун холбогдох хуудаснуудтай ч зөвхөн хоёр нь үр дүнгийн хуудас болон үзэгдэнэ гэсэн үг. Энэ байдал сөрөг сайтуудад маш их сул зай үлдээсэн ба хүмүүс сүмд хамаарахгүй сайтууд руу орж болохоор болжээ.

“Тэд байгууллагуудад итгэхийн оронд өөрсдийн санаа нэгтнүүдээ хайж байна. Хэрэв бид энэ зарчмыг ойлгох юм бол гишүүд хэрхэн илүү үр бүтээлтэй байж болох талаар удирдагчдын маань хэлдэг зүйл бидэнд ойлгомжтой болох болно. Хэн нэгний албан мэдээллийг харахын тулд зохиогдсон хуудаснуудаас бид зайлсхийдэг” гэж илүү сайн суурийн ерөнхийлөгч Жонатан Жонсон хэлж байна.

Илүү сайн суурь 1400-гаас илүү URL-д давуу эрхийг олсон ба сайн мэдээний зарчмуудын талаар хэлэлцэх вэб. хуудаснуудыг зохиох сүмийн гишүүдийг элсүүлжээ. Тэд 12 хэл дээр 320 сайтыг бэлтгэн гаргаад байна. Тэд мөн YouTube дээр 1900 гаруй видео тавьж, сүмийг хайж байгаа хүмүүст үнэнийг олох илүү их боломжийг өгч байна.

Блог

Бүтэн вэб.хуудас зохиох цаг зав эсвэл ур чадваргүй гишүүдийн хувьд блог нь илүү тохиромжтой. Блог (“вэбблог” гэдгийг товчилсон үг) нь байлгахад хялбар, ихэвчлэн үнэ төлбөргүй байдаг энгийн вэб.хуудас юм.

Дэлхий дахины Сүмийн олон зуун гишүүд гэр бүл, найз нөхөдтэйгөө сайн мэдээ хуваалцахын тулд өөрсдийн блог ашиглаж байна. Өөрсөдөд нь чухал ач холбогдолтой зүйлсийг хуваалцах нь блогчуудын хувьд энгийн юм. Тиймээс энэ нь сайн мэдээний тухай ярилцах ердийн газар болжээ.

Өөрийн итгэлээ онлайнаар хуваалцдаг нэгэн залуу ээж үнэнч байнгын уншигчтай болсон байна. Стефани Ниелсон nieniedialogues.blogspot.com дээр блог нээж, гэртээ байдаг ээжийн амьдралын түүхээ эхлүүлсэн аж. Тэрбээр 2008 онд аймшигт зураглал үлдээсэн ч сүнслэгээр дахин сэргээгдсэн онгоцны ослоос амьд үлдсэнийхээ дараа өөрийн блогийг үргэлжлүүлэн шинэчилжээ.

Стефани сайн мэдээг өөрийн блогоороо дамжуулан хуваалцдаг ба LDS.org уруу холбогдох асар том товчлуурыг багтаажээ. Тэрбээр мөн өөрийн “хамгийн дуртай ном болох”—Мормоны Номыг—“дэлхийн аль ч өнцөг буланд … хаа ч байсан!” үнэгүй илгээхийг санал болгодог.

Нийтийн мэдээллийн хэрэгсэл болсон вэб.хуудаснууд

Хэдэн сая хүн Facebook, Twitter болон YouTube-тэй холбогддог ба сүмийн гишүүд тэнд мөн сайн мэдээ хуваалцаж байна.

Мэдээлэл нийтийн сүлжээнүүдэд хурдан бөгөөд хялбар түгдэг болохоор сайн мэдээ хуваалцах сонирхолтой арга зам болдог. LDS.org дээр Сайн мэдээний номын сан хэсэг дээрх бүх зүйл хэрэглэгчдэд Сүмийн сэтгүүлийн өгүүллүүд, ерөнхий чуулган дээр хэлсэн үгс болон олон янзын нийтийн мэдээллийн сайтууд дээрх хичээлийн гарын авлагуудыг хялбархан олох боломжийг “Share” (“Хуваалцах”) хэрэгсэл олгодог.

Нийтийн сүлжээг ашиглагчид мөн Сүмийн албан ёсны Facebook хуудасны дэмжигч болж болно. Сүм 280,000 гаруй, Мормоны Ном 162,000 гаруй дэмжигчидтэй ба хэдэн мянган хэрэглэгчид сүмийн бусад хуудаснуудтай холбогдсон байна. Facebook-ын хэрэглэгчид ямар нэгэн бүлэгт нэгдэн, оролцоход түүний нөхөд үүнийг мэддэг. Ийм маягаар Facebook хэрэглэгчдийн хэдэн зуун найз нөхөд сүмийг Facebook-аар дамжуулан мэддэг болсон байна.

Сүмийн гишүүд мөн интернетээр товч мессеж (“tweets” буюу “жиргээн”) явуулахад ашигладаг байсан нийтийн сүлжээний вэб.хуудас болох Twitter-ийг сайн мэдээ хуваалцахад ашиглаж байна. Хамгийн онцлог нь 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулганы бямба, ням гарагт ерөнхий чуулган Twitter-ийн топ2 болсон нь “tweet” (“жиргээн”) дээр бусад сэдвээс илүүтэй ерөнхий чуулганы тухай хамгийн их дурдагдсан гэсэн үг юм.

Сүм мөн өргөн тархсан видео дамжуулагч вэб.хуудас болох YouTube дээр өөрийн гэсэн байр суурийг бий болгосон бөгөөд гишүүд болон гишүүн бус хүмүүсээс эерэг сэтгэгдлийг аваад байна. Мормоны захиастай видео бүрийг YouTube дээрх бусад бүх видеоны адил блог, Facebook эсвэл Twitter-ийн и-мэйлээр дамжуулан хялбар нэвтрүүлж болно.

Интернет өмнөх үеийнхний ухаанд нь багтахааргүй, технологийн хөгжил дэвшлийн арга замаар хүмүүсийг олох боломжийг сүмийн гишүүдэд олгож байна. Иймд сайн мэдээ хуваалцах нь сүмийн гишүүдийн гарт байна.

Эшлэл

  1. М.Рассел Баллард “Интернет ашиглан сайн мэдээ хуваалцах нь,” Лиахона, 2008 оны 6-р сар, N1.

  2. “Top Twitter trend: LDS General Conference,” Maри Ричардс, ksl.com, 2009 оны 4-р сарын 6 http://www.ksl.com/?nid=148&sid=6074101.

Вэб-ээр дамжин улам олон хүн сүмийг сонирхох тусам гишүүдийн онлайн дээрх үүрэг улам чухал болж байна.

Зургийг Велден Андерсен