2010
Христийн Мэндэлсний Баярын Анхны бэлэг
2010 оны Арванхоёрдугаар сар


Христийн Мэндэлсний Баярын Анхны бэлэг

“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн” (Иoхан 3:16).

  1. Христийн Мэндэлсний Баяр болтол хэдэн долоо хоногийн хугацаа байсан ч Труман болон тэдний гэрийнхэн баярын сүлд модоо аль хэдийн чимсэн байв. Христийн Мэндэлсний Баярын сүлд модон доорх бэлгүүдийг харахсан гэхээс түүний сэтгэл ихэд догдолно.

  2. Хэд хоногийн дараа Труман зочны өрөөнд ортол сүлд модны доор жижигхэн хайрцаг байхыг харав. Хайрцгийг улаан цаасанд боож, ногоон туузаар зангидсан байв.

    Бидний анхны бэлэг! Хэн явуулсан юм бол? Эмээ юм болов уу?

    Үгүй ээ, биш.

    Үеэлүүдийн маань нэг нь явуулсан юм болов уу?

    Үгүй ээ, биш.

  3. Труман учраа олохоо болив.

    За байз, тэгэхээр хэн явуулсан байж таарах вэ?

    Хүлээж байгаад харъя даа. Энэ бол ер бусын онцгой бэлэг гэдгийг л бид хэлж чадах байлаа.

  4. Өдөр хоног өнгөрөх бүр сүлд модны доор улам олон бэлэг нэмэгдсээр байсан ч Труман нөгөөх улаан цаасанд боож, ногоон туузаар зангидсан бэлгийн тухай л бодсоор байв. Бэлэг хаанаас ирсэн юм бол?

  5. Христийн Мэндэлсний Баярын өглөө Труман ах, дүү нар аав, ээжээ сэрээхээр гүйв.

    Сэрээрэй! Христийн Мэндэлсний Баяр боллоо шүү!

  6. Труман сүлд модны дэргэд ирээд модон доор байгаа бэлгүүдийг үзэхсэн гэхээс тэсч ядан байлаа.

    Труман, чи тэр улаан цаасанд боож, ногоон туузаар зангидсан жижигхэн хайрцгийг нээж болно.

    Хайрцаг дотор юу байгааг үзэхсэн гэхээс Труман догдолсон сэтгэлээ барьж ядан байлаа.

  7. Труман тагийг нь онгойлготол дотор нь хэдэн жижиг юм байв. Тэр юмсыг нэг нэгээр нь гаргаж ирэв. Есүс Христийн зураг, Есүсийн төрөлтийн тухай шүлэг, нэг од байв. Труман зургийг хүн бүгдэд үзүүлэхэд аав нь шүлгийг уншив.

    Бидний тэмдэглэдэг Христийн Мэндэлсний Баярын жинхэнэ утга учрыг бид санаж байхын төлөө би энэ хайрцгийг сүлд модны доор тавьсан юм.

  8. Труман Есүсийг санасандаа баяртай байлаа.

    Аав аа, та энэ хайрцгийг сүлд модон доор тавьсан юм байж. Харин чухам хэн энэ бэлгийг бидэнд өгснийг одоо би мэдлээ.

    Хэн өгсөн гэж?

    Тэнгэрлэг Эцэг.

Зураг чимэглэлийг Адам Кофорд