2010
Есүс Христ бол Бурханы Төрсөн Ганц Хүү
2010 оны Арванхоёрдугаар сар


Бид юунд итгэдэг вэ?

Есүс Христ бол Бурханы Төрсөн Ганц Хүү

Есүс бол мөнх бус эх Мариа, үхэшгүй мөнх Бурхан Эцэг хоёрын дундаас төрсөн цорын ганц хүн мөн. Чухам иймээс Есүсийг Бурханы Төрсөн Ганц хүү гэдэг. Тэрээр Эцэгээсээ бурханлиг хүчийг өвлөн авсан юм (Иoхан 10:17–18). Эхээс Тэр өлсөх, цангах, ядрах, өвчилж үхэх мөнх бус шинжүүдийг өвлөн авчээ.

Есүс Христийн мөнх бус амьдрал Түүнийг Бетлехемд төрсөн үеэс эхэлсэн юм. Лук дараах шастирыг өгүүлжээ. “Тэнгэр элч Габриелыг … Иосеф гэдэг хүнтэй сүй тавьсан онгон бүсгүй уруу Бурхан илгээсэн ажээ. … Орж ирээд тэнгэр элч түүнд, … чи хэвлийдээ үртэй болж хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно. “Тэр Хүү агуу нэгэн болох ба Хамгийн Дээдийн Хүү гэж дуудагдана” (Лук 1:30–32) гэжээ. … Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх ариун нэгэн нь Бурханы Хүү гэж дуудагдах болно” (Лук 1:26–27, 30–32, 35; мөн 1 Нифай 11:16–21; Aлма 7:10-ыг үз).

Тэнгэр элч бас Иосефт зүүдэнд нь үзэгдэж, “[Мариаг] хүү төрүүлэхэд чи түүнийг Есүс гэж нэрлэ. Учир нь Тэр Өөрийн ард түмнийг нүглээс аварна” (Maтай1:20–21-ийг үз) гэж хэлснийг Матай цэдэглэсэн байдаг. Есүс гэж нэр өгөх Мариагийн төрүүлэх хүү Бурханы Төрсөн Ганц Хүү мөн гэдгийг Мариа, Иосеф хоёр ойлгож байжээ.

Тэнгэр элч Габриел Мариад түүний садан Елизабет жирэмсэн болж хүү төрүүлнэ гэдгийг бас хэлжээ. Мариа Елизабет дээр хүрч очиход тэрээр Ариун Сүнсээр дүүрч, “Эзэний минь эх над дээр ирж яаж болох билээ?” гэж чанга дуугаар хашгиран хэлэв. Мариа Бурханы Хүүгийн эх болно гэдгийг Елизабет мэдэж байв. (Лук 1:39–45-ыг үз).

Есүс Христ бол Бурханы Хүү гэдэг гэрчлэлийг бусад хүмүүс Ариун Сүнснээс хүлээн авчээ. Тэдний гэрчлэлээс заримыг нь доор харуулав.

  1. Аврагчийн шавь нарын зарим нь Есүс Христийг усан дээгүүр явж байхыг завин дээрээс харжээ. Тэд “Түүнд мөргөж, Та бол үнэхээр Бурханы Хүү мөн гэцгээв” (Maтай 14:33).

  2. Есүс шавь нараасаа, “Та нар намайг хэн гэх вэ?” гэж асуухад, Петр, “Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэв” (Maтай 16:15, 16).

  3. Есүс Лазарыг үхэгсдээс босгохын өмнө өөрийгөө “амилалт ба амь” мөн гэдэгт итгэдэг үү гэж Лазарын эгч Мартагаас асуухад, тэр “Тийм ээ, Эзэн. Та бол Бурханы Хүү болох Христ гэдэгт би итгэсэн” (Иoхан 11:25, 27-г үз) гэжээ.

  4. Адам, Ева хоёр “Эцэгийн Төрсөн Ганцын золиослолтой төстэй” (Moсе 5:7) өргөл өргөжээ.

  5. Бурхан Адамд тэрээр “усан дотор, ач ивээл хийгээд үнэнээр дүүрэн, миний Төрсөн Ганц Хүү болох Есүс Христийн нэрээр баптисм хүртэх” (Moсе 6:52) ёстойг заажээ.

  6. Аврагчийг төрөхөөс таван жилийн өмнө Америк тивд лемен хүн Самуел , “Бурханы Хүү өөрийнх нь нэрэнд итгэх тэд бүгдийг гэтэлгэхээр ирэх болно” (Хиламан 14:2) хэмээн бошигложээ.

Зүүн талаас: Эмэгтэйчүүдийн дундаас ерөөлтэй нь чи мөн, Уолтер Рейн © IRI; Aдам, Ева хоёр тахил өргөж байгаа нь, Дел Парсон; Христ усан дээр явж байгаа нь, Люли Люливич Клевер, хуулбарлаж болохгүй; гэрэл зураг чимэглэлийг Хюн Гуй Лий; Ирж үзэгтүн (тодорхой хэсэг), Лиз Лемон Свиндл, Foundation Arts, хуулбарлаж болохгүй; Лемен хүн Самуел бошиглож байгаа нь, Арнольд Фрайберг © IRI; Би бол амилалт мөн, Лиз Лемон Свиндл, Foundation Arts, хуулбарлаж болохгүй