2010
Mormon.org –ийн шинэчлэгдэж байгаа хувилбар гишүүд болон сонирхогчдыг холбож байна
2010 оны Арванхоёрдугаар сар


Mormon.org-ийн шинэчлэгдэж байгаа хувилбар гишүүд болон сонирхогчдыг холбож байна

Mormon.org 2001 онд бүтээгдсэнээс хойш Сүмийн тухай асуултандаа шулуун, шударга хариултуудыг авахад нь хүмүүст тусалсаар байна. Тэдгээр хариулт гол төлөв Сүмийн удирдлагаас ирдэг.

Mormon.org-ийн бүрэн шинэчлэлтийг—оролцуулан саяхан хийсэн ихэнх шинэчлэлт—асар их хариулт ба номлогчидтой холбогдох арга замуудыг санал болгосон юм. Гэвч одоо шинэ онлайн профайлын ачаар олон хариулт дэлхийн өнцөг булан бүрт байгаа сүмийн гишүүдээс шууд ирж байна.

Шинэ сайтын зочид—2011 оны дундаас эхлэн англиас өөр хэлүүд дээр үзэх ба—хэдэн мянган гишүүний профайл хүйс, нас, үндэс угсаа, шашин болон бусад онцлогоор ангилан, өөрсөдтэйгөө адил сүмийн гишүүдийг олох боломжтой болно. Профайл хуудастай хэрэглэгчид гэрчлэлүүдийг унших, цаашид асуулт асуух мөн зарим талаар сүмийн гишүүдтэй нийтийн сүлжээний вэб.хуудаснуудаар холбогдоно. Энэ санаа нэгтний харилцаа холбоо сонирхогчдод сүмийн ямар нэгэн нэр хүндгүй үзэл бодлыг олж авах боломжийг олгодог.

“Хүмүүс интернетээс мэдээлэл хайхдаа тэд тухайн мэдээллийн талаар байгууллага юу гэж мэдээлснийг анзаарахдаа, ялангуяа зохион байгуулалттай шашны тухай бол үе тэнгийнхнийхээ сэтгэгдэлд илүүтэй үнэмшдэг. “Тиймээс шинэ Mormon.org дээрх гишүүний профайл нь үнэ цэнэтэй зүйл юм” гэж Номлогчийн албаны гүйцэтгэх захирал Ахлагч Ричард Г.Хинкли хэлжээ.

Шинэ Mormon.org нь үндсэн дөрвөн хэсэгт хуваагддаг ба хэсэг бүр сүмийн тодорхой сэдвийн тухай сургаал дээр төвлөрсөн байдаг. Эдгээр нь Манай хүмүүс, Бидний үнэ цэнэ, Бидний итгэл ба Байнга асуудаг асуултууд болно.

Манай хүмүүс

Энэ хэсэг сонирхогчдод сэргээгдсэн сайн мэдээний гэрчлэлийг олж авсан хүмүүстэй “уулзаж”, сайн мэдээний тухай илүү ихийг суралцах боломжийг олгосон гишүүний профайлыг багтаасан байдаг.

“Хүмүүсийн Сүмийн тухай буруу төсөөллийг нь уучлан өнгөрөөхөд тусалдаг нэг зүйл бол тэдэнд Мормоны тухай мэдэх боломж байсан эсэх юм. Сүмийн тухай тэдний сонссон сөрөг зүйлс мормон найз нөхдийнх нь амьдралтай зохицохгүй байгааг тэд ухаардаг” гэж Номлогчийн албаны интернет ба маркетингийн менежер Рон Вилсон хэлжээ.

Бидний үнэ цэнэ

Бидний үнэ цэнэ хэсэг нь, гишүүд өөрсдийн итгэлийн дагуу юу хийдгийг заадаг. Хүмүүнлэгийн тусламж, гэр бүл, боловсрол, үйлчлэл болон гэр бүлийн түүхийг багтаан Сүмийн зарим давуу талыг тайлбарласан байдаг. Энэ хэсэг сониорхогчдод Сүмийн сургаалыг гишүүдийн амьдралтай холбон ойлгоход туслах болно.

Бидний итгэл

Бидний итгэл хэсэг Сүмийн үндсэн сургаалуудыг тайлбарласан байдаг. Сайтын энэ хэсэг бүхэлдээ “Мормончууд юунд итгэдэг вэ?” гэсэн асуултын хариултыг өгдөг. Энэ хэсэг болоод сайтын бусад хэсэгт зориулсан салбар сэдвүүд байдаг. Сайтын зочид Есүс Христ бол бидний Аврагч гэдэгт итгэх бидний итгэл, сайн мэдээний Сэргээлт, Иосеф Смит, авралын төлөвлөгөө, Мормоны Ном ба бусад сэдвүүдийн тухай суралцах боломжтой.

Байнгын асуудаг асуултууд

Сүмийн гишүүд энэ хэсэгт зориулан өөрсдийн хувийн профайл дээр асуултуудад хариулдаг. Тэдний өөрсдийн үгээр бичсэн БАА-ын хариулт нь зочдод сүмийн тухай гишүүдээс нь суралцахад тусалдаг.

Шинэчлэгдсэн Mormon.org нэмэлт хэлнүүдийн хамт 2011 оны дундуур бэлэн болно.