2010
Бидний хуудас
2010 оны Арванхоёрдугаар сар


Бидний хуудас

Аманда П., нас 9, Бразил

Марк К., нас 4, Орос

Миний гэр бүл

Би гэртээ аав, ээж, эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэйгээ байдаг. Би тэдэндээ их хайртай. Аав биднийг зугаацуулахаар гадагш дагуулж явахад би их дуртай. Аав өглөө бүр надад бин хийж өгөөд сургууль уруу хүргэж өгдөг. Би бас ээждээ өндөг шарж өгдөг. Хоол яаж хийхийг зааж өгсөнд нь би аавдаа баярладаг. Манай гэрийнхэн үүрд хамтдаа байна гэдэгт би итгэдэг. Би гэр бүлээрээ хамт байх зорилгодоо хүрэхийн тулд судар судалж, өдөр бүр залбиран, зарлигуудыг сахьдаг.

Юуан-вей, нас 7, Тайвань

Ээжийнхээ “баруун гарын туслагч”

Би айлын дөрвөн хүүхдийн ууган нь. 4 настай, 2 настай, 11 сартай гурван жаахан дүүгээ харж хандахад би ээждээ туслах дуртай. Хүүхдийн Хэсгийн дуунуудыг дүү нартаа дуулж өгнө. Тэдний хамгийн дуртай дуу бол “Би Бурханы хүүхэд.”

Ээж намайг “баруун гарынхаа туслагч” гэдэг. Ээж минь бүхнийг бяцхан дүү нарын минь төлөө бас миний төлөө зориулдаг гэж надад хэлсэн учраас би маш их баяртай байдаг. Би ээждээ тусалж чадна гэдгийг мэдсэн нь намайг Сүнсэнд улам ойртуулдаг.

Манайд болдог гэр бүлийн үдэш ёстой гайхамшигтай шүү. Гэр бүлийн үдэш Тэнгэрлэг Эцэгтээ ойр байхад тусалдаг.

Виктория М., нас 10, Испани