Хуваалцах цаг
Гэтэлгэгч минь амьдыг би мэднэ
Хэрэв та нар судрууд унших юм бол амьдралын модны тухай үзэгдэлдээ Лихайн харсан хүмүүстэй адилхан болно (1 Нифай 8-ыг үз). Төмөр бариулаас барьж, төөрөхгүй явж байсан хүмүүсийг Лихай харсан юм. Тэр хүмүүс Есүс Христийн тухай гэрчлэлтэй байсан бөгөөд Түүнд ирэхэд нь төмөр бариул тэдэнд тусалж байсан юм. Төмөр бариул нь Бурханы үг болох судрууд болон манай бошиглогчдын үгс юм. Төмөр бариулаас барьсан хүмүүс Есүс Христ амьд гэдгийг мэдсэн байв. Тэр бол бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч. Түүнийг ирэх болно гэж бошиглогчдын хэлснээр Тэр дэлхийд ирсэн юм. Мөн дэлхийд дахин ирэх болно.
Та нар энэ жил сурч мэдсэн зүйлсээ цаашид хийснээр Есүс Христ амьд гэдгийг мэдэж, үүгээрээ адислагдах болно. Хувийн гэрчлэлтэй болно.
2010 оны арванхоёрдугаар сарын судрын тэмдэглэл
Сургаал ба Гэрээ 76:22-ыг унш.
Есүс Христ амьд гэдгийг мэдэхэд туслалцаа авахын тулд Тэнгэрлэг Эцэгт хандан залбир.
Сургаал ба Гэрээ 76:22-ыг цээжил.
Дараах үйл ажиллагаануудаас нэгийг нь сонго, эсвэл өөрөө үйл ажиллагаа явуул:
-
Сургаал ба Гэрээ 76:22-ыг цээжлэхэд өөр хэн нэгэнд тусал.
-
Есүсийн тухай заадаг, өөрсдийнхөө дуртай судрыг үзүүлэхийг эцэг эхээсээ эсвэл Хүүхдийн Хэсгийн аль нэг багшаас хүс.
-
Хуудас 63 дахь хээг хайчилж, хээ тус бүр дээрх судрыг хар. Хээнүүдийг Христийн Мэндэлсний Баярын сүлд модон дээр эсвэл гэртээ тавь. Хээнүүд Аврагчийн тухай өөрт чинь сануулах болно.
-
Есүс Христийн тухай шинэ дуу сур. Энэ нь Христийн Мэндэлсний Баярын дуу буюу дуулал байж болно.
Хийсэн зүйл чинь энэ судрыг ойлгоход хэрхэн тусалсан бэ?
Хийсэн зүйлийнхээ тухай тэмдэглэлдээ бичих буюу зургийг нь зур.