2010
Гэр бүлийн үдшийн хүч нөлөө
2010 оны Арванхоёрдугаар сар


Гэр бүлийн үдшийн хүч нөлөө

Миний нөхөр Люиз Антонио бид хоёрт гэр бүлийн үдшийн хүч нөлөө, гэр бүлийн үдэш манай гэр бүлийг сайн мэдээнд улам хүчирхэг болгодог тухай бат бөх гэрчлэл байдаг. Хүч чармайлт гаргах нь дандаа амар байгаагүй ч цаг хугацаа өнгөрөх тусам бидэнд болон дөрвөн хүүхдэд минь асар их өөрчлөлт гарсан юм.

Манай гэр бүлийн үдшийн хамгийн онцгой хормуудын нэг нь манай хүү Ренан баптисм хүртэхээр бэлтгэж байхад болж билээ. Манай том охид Синтия, Лилиан хоёр Ренаныг найман нас хүрэхээс өмнөх сарын хичээлийг заах санал гаргав. Нөхөр бид хоёр тэднийг баптисм хүртэхээр бэлтгэж байх үед зааж байсан баптисмын утга учир, зорилгын тухай яг ижил хичээлүүдийг хоёр охин маань хэрхэн заахыг харах дуртай байлаа. Ренан дөрвөн жилийн дараа эгч нарынхаа үлгэр жишээг дагаж, баптисмын тухай хичээлүүдийг эмэгтэй дүү Еллендээ зааж билээ.

Гэр бүлийн үдэш биднийг болон хүүхдүүдийг маань өсвөр насны сорилт бэрхшээлүүдийг туулан гарах үед ч үргэлжлүүлэн адисалсаар байлаа. Гэрчлэлээ бэхжүүлж, сайн мэдээнд итгэлтэй хэвээр байхад нь гэр бүлийн үдэш тэдэнд тусалсан юм. Манай хүү буцаж ирсэн номлогч, охид маань ариун сүмд гэрлэж, өөрсдөө хүүхдүүдтэй боллоо.

Гэр бүлийн үдэш бол Сүмийн хамгийн шилдэг хөтөлбөрүүдийн нэг гэсэн гэрчлэл бидэнд бий. Гэр бүлийн үдшийг хийх бошиглолын удирдамжийг байнга дагаснаар бидний амьдралд агуу адислалуудыг авчирсан бөгөөд энэхүү удирдамжийг дагах хүсэлтэй хэнд ч адислалуудыг авчрах болно гэдгийг бид мэднэ. Гэр бүлийн үдэш олон ажил, нягт няхуур төлөвлөлт шаарддагийг бид мэднэ. Гэхдээ эдгээр чармайлтын минут бүр бидэнд зүйрлэшгүй үнэтэй мөнхийн адислалууд болох болно.