2010
АРИУН СҮМИЙН МЭДЭЭ
2010 оны Арванхоёрдугаар сар


АРИУН СҮМИЙН МЭДЭЭ

Ванкуверын Ариун Сүмийг онцгойлон адислав

Ерөнхийлөгч Томас С.Монсон 2010 оны тавдугаар сарын 2-нд Сүмийн 131 дэх ариун сүм болох Ванкувер, Бритиш Колумбын ойролцоох ариун сүмийг онцгойлон адислалаа. 2010 оны Ванкуверын өвлийн олимпийн дараа хоёр сарын турш нийтэд зориулсан нээлттэй өдрүүдэд ариун сүмийг ойролцоогоор 40,000 хүн үзжээ. Бритиш Колумб дахь Ванкуверын Ариун сүм Бритиш Колумб болон АНУ-ын умард Вашингтоны гишүүдэд үйлчлэх болно. Сүм одоо Канадад, төлөвлөсөн болон үйл ажиллагаагаа явуулж буй найман ариун сүмтэй боллоо.

Аризонагийн Гила Валлей Ариун Сүмийг онцгойлон адислав

Ерөнхийлөгч Томас С.Монсон 2010 оны тавдугаар сарын 23-нд Аризонагийн Гила Валлей Ариун Сүмийг гурван сесшн дараалан онцгойлон адислалаа. Ариун сүм зүүн өмнөд Аризона болон баруун өмнөд Нью Мексикийн гишүүдэд үйлчилнэ. Ариун сүм нь Ерөнхийлөгч Спенсер В.Кимбаллын (1895–1985) өсч торнисон газраас холгүй зүүн өмнөд Аризонад байрладаг. Гила Валлей Ариун сүм нь Аризонад нээгдэж буй гурав дахь ариун сүм бөгөөд дахиад хоёрыг (Гилберт Аризона, Феникс Аризона) зарласан бөлгөө.

Кебу Сити Ариун Сүмийг онцгойлон адислав

Ерөнхийлөгч Томас С.Монсон Филиппинийн хоёр дахь ариун сүмийг 2010 оны зургадугаар сарын 13-нд онцгойлон адислалаа. Филиппинийн Кебу Сити Ариун Сүм нь Филиппинийн Манила Ариун сүмээс 563 км-ийн зайд оршдог. Ариун сүм нь Висаяс болон Минданао бүсийн 200,000 гаруй гишүүдэд үйлчлэх болно. Хоёр долоо хоног үргэлжилсэн нийтэд зориулсан нээлттэй өдрүүдэд 45,000 гаруй хүн үзэж сонирхжээ. Онцгойлон адислахын өмнөх орой 3000 гаруй залуучууд урлагийн тоглолт зохион байгуулсан байна.

Ютагийн Бригам Ситид газар хөндөв

Ютагийн Бригам Ситигийн Ариун сүмийн газар хөндөлтийн ёслол 2010 оны долдугаар сарын 31-ны өглөөний 9 цагт болж, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ерөнхийлөгч Боид К.Пакер уг ёслолыг тэргүүллээ. Ёслолын үйл ажиллагааг ариун сүмийн дүүргийн гадасны төвүүдэд шууд дамжуулан үзүүлэв. Ютагийн Бригам Сити Ариун сүмийг 2009 оны аравдугаар сарын 3-нд ерөнхий чуулган дээр зарласан билээ. Энэ нь Юта дахь үйл ажиллагаагаа явуулж буй 14 дэх ариун сүм болох юм.

Киевийн Ариун Сүмийг онцгойлон адислав

Украины Киевийн Ариун Сүмийг 2010 оны наймдугаар сарын 29-нд гурван сесшн дараалан онцгойлон адислалаа. Ариун сүмийн дүүргийн хэмжээнд шууд дамжуулан үзүүлэв. Нийтэд зориулсан нээлттэй өдрүүдийг наймдугаар сарын 7-ноос 21-нийг дуустал хийж, наймдугаар сарын 28-нд соёл урлагийн тоглолт боллоо. Ариун сүмийг 1998 оны долдугаар сарын 20-нд зарлаж, барилгын ажлыг 2007 оны зургадугаар сарын 23-наас эхлүүлжээ. Энэ нь Зүүн Европ дахь сүмийн анхны буюу европ тив дэх 11 дэх ариун сүм юм. Киевийн Ариун сүм 13 орны гишүүдэд үйлчилнэ.

Лайе Ариун Сүмийг дахин онцгойлон адислав

Эрчимтэй сэргээн засварлалтын дараа Хавайн Лайе Ариун сүмийг 2010 оны арваннэгдүгээр сарын 21-нд гурван сесшн дараалан дахин онцгойлон адислалаа. Аравдугаар сарын 22-ноос арваннэгдүгээр сарын 13-ныг хүртэл нийтэд зориулсан нээлттэй өдрүүд болж, арваннэгдүгээр сарын 20-нд урлагийн тоглолт боллоо. Дахин онцгойлон адислалтыг Лайе болон Конагийн дүүргүүдийн дотор шууд дамжуулан үзүүлжээ. Уг ариун сүм 1919 онд Ерөнхийлөгч Хебер Ж.Грантын онцгойлон адисласан сүмийн тав дахь ариун сүм бөгөөд 1978 онд Ерөнхийлөгч Спенсер В.Кимбалл дахин онцгойлон адисласан юм.

Киевийн Ариун сүмийг 2010 оны наймдугаар сарын 29-нд онцгойлон адислалаа.

Гэрэл зургийг Вестон К.Колтон

Хэвлэх