Санал зөвлөмж
Лиахона аливааг өөрчилдөг
Би сар бүр Лиахонa дээр ирдэг захиасуудад талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Тэдгээр нь маш их тустай; тэд өдөр бүр илүү сайн болоход минь тусалдаг. Сэтгэл гундах юм уу амьдрал үнэхээр хэцүү мэт санагдах үед би Лиахонa –гийн захиасыг уншихад бүгдийг өөрчилдөг. Та нарын надад болон бусад олон хүний төлөө—хийж байгаа бүхэнд баярлалаа.
Эдгар Селестино, Техас, АНУ
Онлайнаар холбоотой байгаа нь
Би 1990 онд баптисм хүртсэн ба сүмийн цуглаануудад тогтмол оролцдог байлаа. Харин саяхан би энхтайвныг сахиулагчаар өөр улс оронд илгээгдсэн бөгөөд одоогоор би ямар ч цуглаанд оролцож чадахгүй байна. Сүмтэй харьцах арга зам маань онлайнаар сэтгүүл унших. Энэ нь надад агуу сүнслэг нөлөө болдог. Бошиглогч болон сүмийн бусад удирдагчдын үгсийг унших үед би сүнсийг хүчтэйгээр мэдэрдэг. Би ариун ёслолоо санаж байгаа ч Тэнгэрлэг Эцэг миний нөхцөл байдлыг ойлгож байгаа гэдгийг би мэднэ. Онлайн сэтгүүлүүдэд баярлалаа.
Олукунби Оритолое, Нигер
Санал зөвлөмжөө liahona@ldschurch.org хаягаар илгээнэ үү. Ирүүлсэн материалуудыг хэмжээ, тодорхой байдлын хувьд хянан засварлаж болно.
Өгүүлэл ирүүлэх уриалга
Хэзээ нэгэн цагт Христийн мэндэлсний баяр тань та нарын хүссэнээр эсвэл төлөвлөснөөр болоогүй юу? Та өвчтэй, хэн нэгэн нас барсан, цэрэгт, сургуульд явсан эсвэл гэр бүл ба найз нөхдөөсөө хол байсан байж магадгүй. Та нар ийм нөхцөл байдлуудад Аврагч ба Түүний төрөлтийг хэрхэн тэмдэглэсэн бэ? Та өөрийн туршлагаа 500 үгэнд багтаан, “Христийн мэндэлсний баяр” гэж гарчиглан, liahona@ldschurch.org уруу илгээнэ үү.